МҮОНРТ-ийн Олон Нийтийн мэдээллийн төвд
11:00 цагаас Монголын Чөлөөт Ахмадын Холбооны тэргүүн Г.Баасан "Ахмадын тэмцэл" сэдвээр хэвлэлийн бага хурал зарлалаа.
Хэвлэлийн Хүрээлэнд
11:00 цагаас Тариалан эрхлэлтийн нөхцөл байдлын талаар "Газар тариалан холбоо"-ны ерөнхийлөгч, УЗ-ийн гишүүд мэдээлэл хийнэ.
Монгол Ньюс мэдээллийн төвд
11:30 цагаас Налайх хотод анх удаа зохиогдох гэж буй "Happy Hanso Rainbow Party"-г зохион байгуулагчид хэвлэлийн бага хурал хийнэ.
Үндэсний мэдээллийн төвд
12:30 цагаас ИНЕГ-т болж буй томилгоо болон агаарын тээврийн салбарын мэргэжлийн байгууллагуудыг улстөржүүлж байгаа талаар нисэхийн мэргэжлийн холбоод мэдээлэл хийнэ.
Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Нарантуул-2 зах хуучнаар Дэнжийн 1000-ын захын дэргэд
15:00 цагаас Шинэ жишиг автозамын нээлт болно.