Хуучирсан мэдээ: 2015.08.17-нд нийтлэгдсэн

Өнгөрсөн долдугаар сард улсын хэмжээнд ХДХВ/ДОХ-ын тохиолдол бүртгэгдээгүй байна. ДОХ-ын өвчлөл сар тутамд бүртгэгдэж, зарим сард хоёр хүн шинээр халдвар авч байсан бол өнгөрсөн сард өвчлөл шинээр нэмэгдэлгүй өнжжээ. Одоогоор улсын хэмжээнд ХДХВ/ДОХ-ын 188 тохиолдол бүртгэгдээд байгаа юм.

Харин бусад төрлийн халдварт өвчнөөр өвчлөгчид оны эхний долоон сарын хэмжээнд 42894 болж, өмнөх оны мөн үеийнхээс 23580 тохиолдол буюу хоёр дахин нэмэгджээ. Ийн нэмэгдэхэд улаан бурхнаар 21568 хүн өвчилсөн нь голлон нөлөөлсөн байна. Харин вирүст хепатитаар өвчлөгчид 191 буюу 27.7 хувь, гахайн хавдраар өвчлөгчид 272 буюу 74.3 хувиар буурчээ.

М.ОД

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж