Долоо хоногийн өрнийн зурхайг танилцуулж байна.
Наймдугаар сарын 17-ноос наймдугаар сарын 23-ны өдрүүдийн зурхайгаа шинжээрэй.
Хонь:
Ясли, цэцэрлэг, сургуулийн асуудалд таныг ихээр оролцуулах долоо хоног. Гадны нөлөө, таны том төлөвлөгөө, гэр бүлийн харилцаанд чинь нөлөөлөөд байгааг та мэдрэх бололтой. Гэр бүл ажлын хооронд та гүйсээр энэ хугацаанд аль нэгнийг нь золиосонд гаргах магадлалтай.
Үхэр:
Ер нь үхрийнхэн үзэл бодлоо өөрчлөөд байдаг хүмүүс биш ч таны хувьд түүнийгээ эргэн харах цаг ирсэн байж магадгүй. Гэхдээ энэ удаа түүний эхлэл гэдгийг төдийлөн мэдрэхгүй биз. Харин долоо хоногийн сүүлчээр та илүү мэдлэг хүлээн авахдаа нэлээд нээлтэй болох нь. Элдэв туршилт хийх хугацаа энэ байх болов уу.
Ихэр:
Долоо хоногийн эхний хагаст таны санхүүд зарим нэг сөрөг нөлөөтөй байж болох юм. Бэлэн мөнгөтөй холбоотой асуудал ч гарч магад. Өртөй бол өрөө төлөөд бага зэргийн хуримтлал хийхэд илүүдэхгүй. Харин энэ хугацааны сүүлчээр таны санхүүгийн болон өр зээлийн асуудал шийдэгдээд эхлэх бололтой. Хэтэрхий их зовинол хэрэггүй.
Мэлхий:
Долоо хоногийн эхэнд та ажил ч юм уу, амины таатай мэдээ сонсоно. Үүний улмаас таны эрч хүч, чармайлт нэмэгдэнэ. Долоо хоногийн сүүлчээр сайн амарч авах хэрэгтэй. Цагийг ашигтай өнгөрөө. Тэр нь зогсолтгүй ажил хийгээд бай гэсэн үг биш. Сонирхолтой ном уншиж мэдлэгээ нэмэгдүүлж болно.
Арслан:
Таны дотны хүмүүс өөрсдийнхөөрөө зүтгэх нь нэмэгдэх байх. Та нэг их гөжөөд суух хэрэггүй. Харилцан буулт хийж сөргөлдөөнөөс зугт. Долоо хоногийг сүүл тийш байдал сайжирч харилцан ойлголцох болно. Энэ хугацаанд гаргах хүчин чармайлт л нэр хүндийг чинь өсгөх юм.
Охин:
Долоо хоногийн эхээр нөхөрлөлөө романтик харилцаатай хольж хутган бодоод хэрэггүй. Шууд л хэрүүл маргаан үүсгэснээс зарим нэг буулт хийгээд үзэхэд хэрэгтэй ч юм бил үү? Хугацааны хоёрдугаар хагаст та уран бүтээлдээ их анхаарах байх. Санаа бодлоо дотны хүнтэйгээ хуваалцах цаг энэ юм.
Жинлүүр:
Архаг хууч хөдлөх эсвэл өвдөх аюул байна. Өвчний шинэ тэмдэг илэрмэгц шууд л эмчид хандах хэрэгтэй. Тэгж байж л та өвчнөө дарж авна. Өвчнөө үзүүлж, илааршуулахыг хойш тавиад суувал үр дагавар хүндхэн болж магадгүй юм. Ажил бизнесээ амжуулах хэрэгтэй үе. Харин үр дүнтэй байхад муйхар зүтгэл хэрэггүй.
Хилэнцэт:
Долоо хоногийн эхээр таны санаа бодол төдийлөн зөв биш гэдгийг ойлгоод ирнэ байх. Энэ үеэр нөхцөл байдал хүчтэй болоод таны эсэргүүцэл хүчин мөхсдөж магад. Харин хугацааны төгсгөл рүү танд амар болоод дотны хүнтэйгээ эсвэл найз нөхөдтөйгөө өөрийн эргэлзээгээ хуваалцах боломж гарч ирнэ. Эрүүл мэндээ анхаар.
Нум:
Долоо хоногийн эхэн үе таныг эрсдэлтэй санхүүгийн ажилд даллаж магадгүйг анхаар. Санхүүгийн ямар ч ажилд бүү хутгалд. Хөрөнгө оруулалт хийхийг зөвлөхөөргүй ээдрээтэй үе юм. Таны хүрээнээс зориг гаргахыг уриалсан эрсдэлд оруулах гэсэн хүмүүс гарч магадгүй. Харин та бол ямар ч ашигтай ажилд бэлтгэл хэрэгтэйг сайн мэдэж байгаа л даа.
Матар:
Дотны найз нөхөд чинь танд нөлөөлөх гээд зүтгэх байх. Таалагдсан ажил санал болголоо ч танд үл таалагдана. Тиймээс та тэднийг сонссон ч асуудлаа өөрийнхөөрөө шийд. Долоо хоногийн эцсээр, бизнесийн ажил сайжирна. Мөн энэ үеэр агаар салхинд зугаалах санал ч ирж магадгүй. Яагаад хүлээн авч болохгүй гэж.
Бумба:
Эхний хоногуудад бумбынхан сэтгэлээ барьж байвал зүгээр. Одоо биеийн болон сэтгэл санааны дарамт танд хэрэггүй. Эрүүл мэндэд чинь сөрөг нөлөөтэй, хууч сэдрээх аюултай. Долоо хоногийн сүүлчээр танд чөлөөт цаг нэмэгдэнэ. Түүнийг гэр бүл ба дотны найз нөхөдтэйгээ өнгөрөөвөл сэтгэл санаанд амар. Нэмэлт орлого орохыг үгүйсгэхгүй.
Загас:
Долоо хоногийн эхний хагаст таны даргалах чадвар тодрох магадлалтай. Тэр нь хувиа бодоход хүргээд ажил хэргийн харилцаанд чинь сөргөөр нөлөөлж магадгүй юм. Дарангуйлагч болохгүйн тулд зөвшилцлийг чухалчлаарай. Хугацааны хоёрдугаар хагаст хувийн харилцааны зарим нэг зөрөлдөөнийг арилгахад ашигтай.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР