Фото: Ugur Can/ Dogan News Agency / AP
Туркийн ерөнхийлөгчийг шашины нэгэн баярт оролцож байх үеэр түүний толгой дээр ятуу суужээ.
Ерөнхийлөгч Хажи Хафиз Юсуф Йылмазн тэр үед сүмийг нээж байжээ. “Манай эриний иргэншлэлийн тамгыг агуулсан сүрлэг сайхан байгууламж” гэж тэрээр сүмийг нэрлэсэн байв. Энэ сүмийн зураг төсөлд Эрдоган өөрөө оролцож байсан гэнэ. Барилгын ажил нь гурван жил үргэлжилжээ.
Эрдоган ба ятуу
Фото: Reuters
Үүний дараа Эрдоган торонд байсан тагтаануудыг суллан тавих үйлдэл хийлээ. Хамгийн сүүлчийн тагтаа нисэн одсоны дараа эрээн хавиргат гэх ятуу түүн рүү довтолжээ. Шувуу эхлээд нуруун дээр нь суусан байснаа толгой дээр нь гарав. Шувууг хамгаалагч нар нь хөөж зайлуулсан гэнэ.
Режеп Тайип Эрдоган 2003 – 2014 онуудад Туркийн ерөнхий сайдаар ажилласан юм. Туркийн соёлын өвд нандигнан ханддаг гэдгээ нэг биш удаа хэлж байлаа. Шинэ сүмийг турк болон гадаадад нээхэд боломж гарган оролцдог. Тэрээр 2014 онд нэг мэдэгдэл хийхдээ Христофор Колумбийн тэмдэглэлд Кубад Сулеманы сүм байсан тухай бичсэн гээд тэр сүмийг босгох санал дэвшүүлж байлаа.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР