Дэлхийн хоёрдугаар дайн төгслөө

Хуучирсан мэдээ: 2015.08.16-нд нийтлэгдсэн

Дэлхийн хоёрдугаар дайн төгслөө

 

Дэлхийн хоёрдугаар дайн нь хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн аймшигт дайн байсан билээ. Энэ дайнд  оролцсон улс орнууд  хоёр хэсэгт хуваагдан үхлийн тэмцэл явуулсан юм. Холбоотнууд ба Тэнхлэгийнхэн 1939-1945 онуудад тэмцэлдэхдээ дайнд дэлхийн 61  улс орон, дэлхийн хүн амын 80%-ийг татан оролцуулж, 110 сая гаруй хүн цэргийн албанд татсан байлаа. Нийт 60-аас илүү сая хүн амь үрэгдсэний ихэнхи нь энгийн иргэд байсан бөгөөд дэлхийн нийт хүн амын 2.5% нь болжээ.

 

Дэлхийн II дайн 1939 оны 9 сарын 1-нд Герман улс Польш руу довтолсноор эхэлсэн юм.  Үүнээс хоёр хоногийн дараа Франц, Их Британи хоёр фашист Германд дайн зарлажээ. Хэдийгээр 1939 оны  есдүгээр сарын 1-нийг дэлхийн дайн эхэлсэн гэж албан ёсоор хэлдэг ч энэ уридатгал  жижиг дайнууд гучаад оны дунд үеэс үргэлжилсэн юм. Түүнд нь Испанийн 1937 оны иргэний дайн, Хятад-Японы 1937 оны долдугаар сарын 7-нд эхэлсэн дайн, Зөвлөлтийг өдөөсөн Япончуудын туршилт болсон Хасан нуур, Халх голын байлдаанууд, Зөвлөлт-Финляндын 1940 оны дайн зэргийг нэрлэж болно.

 

Их Британий түүхч А.Ж.П.Тайлорын хувилбараар бол Зүүн Азид өрнөж байсан Хятад-Японы II дайн ба Европд явагдаж байсан Европ,түүний колони орнуудын хоорондох Европын II дайн хоёр нийлэхээр  дэлхийн дайн болж байгаа юм. Энэ дэлхийн сүүлчийн дайн  албан ёсоор 1945 оны 9-р сарын 2-нд дуусан гэхээсээ илүүтэйгээр  тэр жилийн наймдугаар сарын 14-нд атомын бөмбөгийн бөмбөгдөлтөөс тав хоногийн дараа буюу 1945 оны наймдугаар сарын 14-нд Японы эзэн хаан Хирохито дайнд Япон ялагдсаныг зарласан өдрийг дайны төгсгөл гэж барууны орнууд тэмдэглэдэг. Гэхдээ зарим европ түүхчид фашист герман 1945 оны тавдугаар арын 8-нд үг дуугүй бууж өгөх  гэрээнд гарын үсэг зурснаар  энэ дайныг төгссөн гэж үздэг талтай.  Хэрэг явдал ийм байгаа ч Японтой энхийн гэрээг 1951 он хүртэл байгуулаагүй явж ирсэн юм. Дайныг төгсгөхөд оролцсон Зөвлөлт, Орос ч  өнөөг хүртэл Японтой энхийн гэрээндээ гарын үсэг зураагүй байгаа.

 


 

Дэлхийн II дайнд оролцсон улсууд

 

Холбоотнууд:

 

Он сар өдөр нь дайн зарласан өдөр болно.

 

 


 

Тэнхлэгийнхэн

 

Он сар өдөр нь Герман, Итали, Япон франц 4 улсын гэрээнд гарын үсэг зурсан огноо болно.

 

 


 

Тэнхлэгийнхний талд байсан улсууд

 

 

Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж