Ардчилсан намынхан чуулж байна

Хуучирсан мэдээ: 2015.08.16-нд нийтлэгдсэн

Ардчилсан намынхан чуулж байна

Увс аймагт баруун бүсийн Ардчилсан намынхан чуулж байна. Тодруулбал, Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Говь-Алтай аймгийн Ардчилсан намын гишүүд Увс нуурын хөвөөнөө чуулж байна. Уг чуулга уулзалтад Ардчилсан намын дарга, УИХ-ын дарга З.Энхболд,  Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр,  Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ болон  Увс аймгийн  Ардчилсан Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн, НИТХ-ын төлөөлөгч Ц.Одонтунгалаг нар оролцож байгаа юм байна. Чуулга уулзалтад нийтдээ 500 гаруй төлөөлөгчид оролцож, намын тулгамдсан асуудал, мөн цаашид баруун бүсийн Ардчилсан намынхан хэрхэн хамтарч ажиллах талаар ярилцах аж. Чуулга уулзалт өнөөдөр маргааш хоёр өдөр болох юм байна.

 О.САР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж