Төв аймгийн наадмыг урагшлуулжээ

Хуучирсан мэдээ: 2011.06.09-нд нийтлэгдсэн

Төв аймгийн наадмыг урагшлуулжээ

Удахгүй улсын баяр наадам болно. Энэ жил Ардын хувьсгалын 90 жилийн ой тохиож байгаа тул баяр наадам илүү өргөн дэлгэр болохоор төлөвлөгдөж байна. Энэ жилийн аймгийн баяр наадам долдугаар сарын 9,10-нд болохоор аймгийн Засаг даргын захирамж гарч ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.

Энэ жилийн наадмаар цэвэр цусны болон нэг, хоёрдугаар зэргийн эрлийз адууг аймгийн хэмжээний наадмаар уралдуулахгүй гэсэн аймгийн ИТХ-ын шийдвэр гарчээ. Ер нь эрлийз адуу уралдуулсанаас үүдэн хэл ам гардагтай холбоотой гэнэ.
Ер нь аймгийн баяр наадмыг ардын хувьсгалын 90 жилийн ой руу чиглэсэн арга хэмжээнүүдийг явуулахаар төлөвлөж байна. Баяр наадмыг угтаж аймагтаа бүтээн байгуулалтын олон ажлыг хийхээр төлөвлөн ажиллаж байна. Үүнд аймгийн төвийн айл өрхүүд хашаагаа нэгдсэн нэг өнгөөр будаж хаягжуулан хашаа хороогоо засаж, сайжруулах хэрэгтэй. Мөн баяр наадмын үеэр ардын хувьсгалын 90 жил гэсэн том бөмбөлөг хөөргөх зэрэг олон шинэлэг арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Г.Хишигсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж