Сайд нар хааччихав аа!

Хуучирсан мэдээ: 2011.06.09-нд нийтлэгдсэн

Сайд нар хааччихав аа!

УИХ-ын
чуулганы нэгдсэн хуралдаанаар далайд тээвэрлэлт хийж байгаа Монголын
далбаатай хөлөг онгоц, тэдгээртэй холбогдох конвенциудыг хэлэлцэх үед
УИХ-ын гишүүн Су.Батболд Засгийн газрын сайд нарын барааг чуулганы
танхимаас олж харахгүй болчихоод байгааг онцоллоо. Хагас жилийн
хугацаанд барааг нь олж хараагүй сайд ч бий гэнэ. Ийн сайд нарт
шүүмжлэлтэй хандах болсон нь хөлөг онгоцтой холбоотой асуудлыг хэлэлцэх
гэж байхад Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга чуулганы
танхимд хүрэлцэн ирж амжаагүйтэй холбогдсон юм.

“Сурагч”-ийгаа
ийм гомдол тавьсанд “ангийн дарга” Д.Дэмбэрэл “Баттулга сайд гадаад руу
явчихаагүй биз дээ. Хаачсан юм бол” хэмээн сураглав.

Су.Батболд
гишүүн шүүмжлэлээ үргэлжлүүлж “Чоно үүрэндээ өлзийтэй гэгчээр Засгийн
газрын сайд нар “Хамтарчихсан юм чинь энэ УИХ-ын гишүүд яав л гэж,
намайг юу гэж шүүмжилдэг юм” хэмээн боддог шиг. Оюутолгойн хөрөнгө
оруулагчдаас 100 ам.доллар авлаа гээд баярлаад байна, юунд нь баярладаг
юм, авах ёстой мөнгөө л аваа биз дээ. Утсаа авдаг сайд ч гэж байдаггүй,
юм гуйна гэж боддог бололтой, ажил хэрэг ярих гээд байхад. Хэзээ болтол
үргэлж хуралдаа суу, ажилдаа ир гэж гуйлгах юм бэ, болих хэрэгтэй шүү
дээ. Өрөөндөө нэг ч сайд байдаггүй, хэний хүчинд сайд болчихсон юм,
өөрсдийнхөө сайнд болсон гэж боддог юм биш биздээ” хэмээн нэгэн
амьсгаагаар Засгийн газрын сайд нарыг “гөвж” гарав. Ядахад энэ үеэр
Шадар сайд М.Энхболд танхимаас гарч явсныг хэлэх үү, цөөн тоотой байгаа
танхимынхаа гишүүдийн ирцийг бууруулж, улам л бүтэлгүйтэв.

Г.Дарь 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж