Эмсийн хүрээлэнгийн эмгэнэл

Хуучирсан мэдээ: 2015.08.15-нд нийтлэгдсэн

Эмсийн хүрээлэнгийн эмгэнэл

Дайны үед Хятад, Өмнөд Солонгосоос хүчээр авчирсан эмэгтэйчүүд голчлон байдаг эмсийн хүрээлэн Японд цөөнгүй байсан юм. Тэнд хүчээр авчирсан эмэгтэйчүүдийн ихэнх нь 15-16 насны охид байсан бөгөөд тэднээс хожим албан ёсоор уучлалт гуйсан  юм. ХХ зууны дундуур хүчээр биеийг нь үнэлүүлж байсан эмэгтэйчүүдээс өнөөдөр цөөхөн хэдэн хүн үлджээ. Тэдний түүхээс энэхүү гэрэл зургийн сурвалжлагад өгүүлжээ.

 

Фото: Kim Kyung-Hoon / Reuters

 

Хятад эмэгтэй Хао Юэлянь дайны үед биеэ үнэлж байсан нь өөрийг нь үр хүүхэдгүй болгосон гэж үздэг. Тэрээр өдгөө Шаньси мужийн Тайюань хот дахь өөрийн байранд өргөмөл охины хамт амьдардаг аж. Амьдралынхаа турш хүсч мөрөөдсөн хүүхдээ санагалзан Хао Юэлянь орныхоо ард нялх хүүхдийн зураг өлгөжээ. Дэлхийн II дайны үед хятад эмэгтэйчүүдийг албадан биеэ үнэлэгч болгосон баримтыг судлах үүрэг бүхий комиссийн (CIFCWV) тогтоосноор, Хаог 17 настай байхад нь япон цэргийнхэн хулгайлж, биеэ үнэлэгч болгожээ.

 

Фото: Kim Kyung-Hoon / Reuters

 

Хао Юэлянь дайнтай кинонд, нэн ялангуяа япон цэрэг дэлгэцэнд гарахад их дургүй. Өргөмөл охиных нь хэлснээр тэр одоог хүртэл сэтгэлийн айдас, түгшүүртэй явдаг гэнэ.

 

Фото: Kim Kyung-Hoon / Reuters

 


 

Сиань (Шаньси) хотын иргэн Чан Сяньту гэгч 1995 онд Японы засгийн газрын эсрэг гомдол гаргасан 16 бие үнэлэгчийн нэг юм. Тэр одоо гомдол гаргасан 16 хүнээс ганцаараа амьд үлджээ.

 

Фото: Kim Kyung-Hoon / Reuters

 

Цэргүүд түүнийг 15 настайд нь хулгайлжээ. CIFCWV байгууллагын тогтоосноор, Чан Сяньту эмсийн хүрээлэнд 20 гаруй хоног амьдарсан байна.

 


 

Фото: Kim Kyung-Hoon / Reuters

 

Хятадын Шаньси мужийн энэ цайзад япон цэргүүд гурван жилийг өнгөрөөжээ. Энд хулгайлагдаж, хүчинд автсан 50 эмэгтэй мөн амьдарч байсан юм.

 


 

Фото: Kim Kyung-Hoon / Reuters

 

Өмнөд Солонгосын Ли Ок-сунь япон эмсийн хүрээлэнд 1942 онд хүргэгджээ. Түүнийг 15 настай байхад нь Хятад дахь нэг нисэх буудал дээр анх хүчирхийлсэн гэж ярьсан байдаг.

 

Фото: Kim Kyung-Hoon / Reuters

 

Дайны дараа Ли Ок-суньд эх орондоо буцах ичгүүртэй байсан учир Хятадад суурьшсан байна. Тэрээр гартаа 1947 онд Хятадад суурьшсан үедээ авахуулсан зургаа барьжээ.

 

Фото: Kim Kyung-Hoon / Reuters

 

Энэ эмэгтэй 2001 онд эх орондоо буцсан ба одоо Кванжу хотод япон цэргийнхний сексийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн асрамжийн газар амьдардаг.

 

Фото: Kim Kyung-Hoon / Reuters

 

Ли Ок-сунь католикийн шүтлэгтэй бөгөөд хэзээ ч загалмайнаас салдаггүй.

 


 

Фото: Kim Kyung-Hoon / Reuters

 

Хятад эмэгтэй Рен Ланыг 15 настайд нь хулгайлжээ. Түүний ээж цагаан будаа, гурил зэргийг цэргүүдэд өгч байж охиноо суллуулж чадсан байна. Дайны дараа Рен Ланэ нөхөрт гарч, гурван хүү, нэг охинтой болжээ.

 

Фото: Kim Kyung-Hoon / Reuters

 

Энэ чемоданд Рен Ланэ өөрийн оршуулгын бэлтгэлийг хадгалдаг.

 


 

Фото: Kim Kyung-Hoon / Reuters

Өмнөд Солонгосын иргэн Гиль Вон-ок Сөүл хот дахь “Зугаа гаргах эмэгтэйчүүд” гэж япончуудын нэрлэсэн асрамжийн газарт амьдардаг. Түүнийг 13 настайд нь буюу 1940 онд Хятад дахь Япон цэргийн эмсийн хүрээлэнд аваачиж байжээ. Гиль Вон-ок тэнд байхдаа тэмбүү өвчин авсан ба хожим хавдар нь томорсон тул цэргийн эмч нар мэс засал хийж, савыг нь авчээ.

 


 

Фото: Kim Kyung-Hoon / Reuters

 

Ким Бок-дун өөрийн зурсан “14 настай охиныг хулгайлсан өдөр” гэдэг зургийнхаа хуулбарыг танилцуулж байгаа нь. Сөүлийн асрамжийн газарт байгаа тэрээр ердийн өдөр 15 эрийн зугааг гаргаж, амралтын өдрүүдэд бүр энэ тоо 50 хүрч байсныг өгүүлжээ.

 


 

Фото: Kim Kyung-Hoon / Reuters

 

Хятад эмэгтэй Хао Зюйсян 15-16 настайдаа цэргийнхэнд хулгайлагдан баригджээ. Одоо тэрээр Гучен хотод амьдарч байна.

 


 

Фото: Kim Kyung-Hoon / Reuters

 

Япон цэргийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгчдийн нэг Чан Шуанбин гурван жилийн өмнө өөд болсон Лю Мяньхуанийн булшин дээр хиймэл мөнгө шатаан, мөргөл хийж байгаа нь. Мяньхуань 15 настайдаа хулгайлагдажу, цэргийн эмсийн хүрээлэнд 40 хоногийг өнгөрөөжээ.

 

Фото: Kim Kyung-Hoon / Reuters

 

Чан Шуанбин Лю Мяньхуанийн булшин дээр

 

Фото: Kim Kyung-Hoon / Reuters

 

Дайны үеэр цэргийн эмсийн хүрээлэнд хүчээр хулгайлагдан хүргэгдсэн солонгос эмэгтэйчүүдийн Сөүл дэх дурсгалын самбар.

 

Ш.МЯГМАР

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж