Орчин үеийн хамгийн эрсдэлтэй хөрөнгө оруулт хийдэг Hedge Fund Research (PDF) хеж-сангууд энэ жилийн долдугаар сарын Хятадын хөрөнгийн зах зээлийн уналтаар ноцтой хохирол амссан байна.
Улсын болон бүс нутгийн зах зээлийн индексийн өөрчлөлтийг хянан дүгнэлт хийдэг судалгааны HFRI (Hedge Fund Research Index) компанийн мэдээгээр голчлон Хятадад хөрөнгө оруулалт хийдэг Азийн хеж-сангууд 10 тэрбум ам.долларын хохирол амсчээ. HFRI China индексийн өөрийн уналт нь 7,7 хувь болсон байлаа.
Эдгээр үзүүлэлт нь Азийн ангуудад орж ирэх хөрөнгийн урсгалыг ихээхэн өөрчлөв. Эдгээр сангуудын хөрөнгө оруулалт жилийн эхний хагаст 126,3 тэрбумын дээд төвшинд хүрээд байсныхаа дараа 10 тэрбумын алдагдал хүлээлээ.
Hedge Fund Research компанийн ерөнхийлөгч Кеннет Хайнц “Хятадын санхүүгийн зах зээл шууд хохирлоос гадна өр барагдуулах талдаа хүчтэй дарамттай бөгөөд бүтцийн болон улс төрийн асуудалтай байв. Эдгээр энгийн биш бөгөөд хувирамтгай нөхцөлд зах зээлийн тоглогчил байрлалаа хаан хохиролоо гаргахаас өөр аргагүй байлаа” гэсэн тайлбар өгчээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР