Валютын дайн дуусав уу?

Хуучирсан мэдээ: 2015.08.15-нд нийтлэгдсэн

Валютын дайн дуусав уу?

Тяньжины сүйрэл юанийн ханш буурч буй анхаарлын төвд буй сэдвийг хэсэг зуур саарууллаа. Хятадын Ардын банк үнэн хэрэгтээ олонд гайхал төрүүлж, мөнгөнийхөө ханшийг нэг ам.доллартай харьцуулахад 6,3975-аас 6,4010 юань хүртэл нэмжээ. Гэсэн хэдий ч өнгөрсөн дөрөв хоногт юанийн доллартай харьцуулсан ханш 4,6%-иар унасан байна.

АНУ болон Европын зүгээс "Доллар, евро байнгын унаттай байгаа үед мөнгөнийхөө ханшийг санаатайгаар өөрчилж, дэлхийн эдийн засгийг унагалаа" гэж Хятадыг буруутгах нь хэтэрхий явцуу хэрэг болох нь мэдээж.

АНУ долларын ханшаа олон жилийн явцад цөөнгүй удаа өөрчилсөөр ирсэн. Гэтэл юанийн ханшны өөрчлөлт Япон, Өмнөд Солонгос гэлтгүйгээр америк, европ экспортлогч нарын эрсдлийг нэмэгдүүлж байна. Тийм ч учраас Хятадын эрх баригчдад ихээхэн шүүмжлэл, шахалт очиж байгаа биз ээ.

Хятадаас гадуур юаниар наймаалцах нь мөнгөний ханшийн өөрчлөлтийг цаашид гаргана гэсэн дохио юм. Ханшийг 10 хувь хүртэл буулгах нь  тэдний зорилго биш гэж Хятадын Ардын банк мэдэгдсэн, мэдэгдээгүй ханш өөрчлөгдөх байх.

  • Сүүлийн хоёр өдрийн арилжааг харуулсан зурганд анхаарлаа хандуулъя. Энд эрс хөдөлгөөн харагдах бөгөөд хэн нэгэн валютын трейдерийн дээд хэмжээний тооноосоо салах гэсэн хэрэг байж болох юм.

 

Хятадад сул юань хэрэгтэй нь мэдээж. Юань сүүлийн 10 жилд байнга чангарч ирсэн. Үүний улмаас өрсөлдөх чадвар муудсан, экспортын давуу тал алдагдсан.

Тус улсын засаг захиргаа эдийн засгаа дотоодын хэрэглээний зам руу оруулах гэж хичээсэн ч тэр нь бүтсэнгүй. Тиймээс экспортын урсгалаа нэмэх нь нэн түрүүний зорилго болж байна. 2005 онд 100 юань 12 доллараас арай илүү байв. Одоо тэр тоо нь 16 гаруй доллартай тэнцэж болно.

Тийм учраас л эхлээд Хятад юанийн долларт уягдсан хэмжээг барихаар оролдсон юм. Экспортод тулгуурласан эдийн засгийн өсөлт нь валютын зах зээлийн ханшаас хамааралгүй байх шаардлага байлаа. Гэхдээ, АНУ болон барууны бусад орнуудын шахалтаар 2005 онд засгийн газар нь юанийг ялимгүй сулруулсан билээ. Ингээд юанийг доллартай харьцуулсан нарийнхан хэлбэлзэлд зөлөөтэй наймаалцахыг зөвшөөрсөн байлаа.

Энэ схем нь маш сонирхолтой. Хятад компаниуд бараагаа АНУ-д экспортлоно. Америкчууд тэдэнтэй доллараар төлбөрөө хийнэ. Тэр доллар нь Хятадад эргээд орж ирэхэд экспортлогч нар нь түүнийг юаньд хөрвүүлдэг.

Харин дараа нь тэр долларыг яах вэ? Хятадын засгийн газар тэр долларыг нь Америкийн төрийн сангийн үнэт цаасыг худалдан авахад хэрэглэсэн юм. Мэдээж, Америк түүнийг нь хэрэглэхийг хүссэн учир нь хятад бараа худалдан авахаар урсах доллараар мөнгөний массаа нэмэгдүүлэн агаараас мөнгө босгож чадах чадвар Холбооны нөөцийн системд ирэх байв.

Хятадын засгийн газарт АНУ улам их өртэй болно гэсэн үг л дээ. Хямд бараа ба байнгын өрийн санхүүжилт гэсэн энэ хожигдолгүй тактик ямар ч засгийн газарт хэрэгтэй нь ойлгомжтой.

АНУ-ын Холбооны нөөцийн системийн тогтмол нийтэлж байдаг мөнгөний массын М2-ын хэмжээний буцаах уялдаанд юань/доллар гэсэн хосын ханш хангалтай хэмжээний хүчтэй. Сүүлийн 10 жилд тэр нь -0,91 байлаа. Хэрэв 2008 оны дундаас 2010 оны дунд үеийг оруулахгүй бол мөнгөний уялдаа нь 2005 оны дундаас 2008 оны дунд хүртэл -0,96, 2010 оны дундаас өнөөг хүртэл -0,85 байна. Үүнээс 2014 оны эхний интервенцийг хасах юм бол үзүүлэлт -0,96 болно.

Энэ уялдах корреляци нь шалгаан тайлбарлахад хэрэглэгдэх, баримт болох зүйл биш гэдэг нь мэдээж. Гэхдээ л тоо нэгийг өгүүлээд байгаа юм. Санамсаргүй тоо биш ээ.

Дэлхийн нөөцийн валют гэсэн долларын байдлыг АНУ-ын засгийн газар бүрэн хэмжээгээр ашиглах эрмэлзэлтэй. Хэрэглээний хямд бүтээгдэхүүнийг аваад доллараа Хятадад экспортлоод байхыг хүсэлгүй яахав. Зэрэгцээд Хятадад хөрөнгө зарлагатай бүтээгдэхүүний экспорт мөн л илүү ашигтай болж байна.

Ингэхлээр ажиллагаатай схемээ хэн ч зогсоохыг хүсэхгүй. Дахиад л Хятадад шахалт үзүүлэн юанийн ханшаа буулгахыг шаардаад л сууж байх хэрэгтэй болно. Гэтэл Хятад мөнгө зээлийн бодлогыг Вашингтоноос зохицуулагдаад байхыг хүсээд байна гэж үү? Дэлхийд Хятадын нөлөө улам нэмэгдэж байгааг аваад үзэхэд тэдний эсрэг тэсрэг зогсолт хатуухан ноцтой болох нь мэдээж. Гэхдээ энэ бол өөр түүх болно.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж