“Сурагч”-ийгаа ийм гомдол тавьсанд “ангийн дарга” Д.Дэмбэрэл “Баттулга сайд гадаад руу явчихаагүй биз дээ. Хаачсан юм бол” хэмээн сураглав.
Су.Батболд гишүүн шүүмжлэлээ үргэлжлүүлж “Чоно үүрэндээ өлзийтэй гэгчээр Засгийн газрын сайд нар “Хамтарчихсан юм чинь энэ УИХ-ын гишүүд яав л гэж, намайг юу гэж шүүмжилдэг юм” хэмээн боддог шиг. Оюутолгойн хөрөнгө оруулагчдаас 100 ам.доллар авлаа гээд баярлаад байна, юунд нь баярладаг юм, авах ёстой мөнгөө л аваа биз дээ. Утсаа авдаг сайд ч гэж байдаггүй, юм гуйна гэж боддог бололтой, ажил хэрэг ярих гээд байхад. Хэзээ болтол үргэлж хуралдаа суу, ажилдаа ир гэж гуйлгах юм бэ, болих хэрэгтэй шүү дээ. Өрөөндөө нэг ч сайд байдаггүй, хэний хүчинд сайд болчихсон юм, өөрсдийнхөө сайнд болсон гэж боддог юм биш биздээ” хэмээн нэгэн амьсгаагаар Засгийн газрын сайд нарыг “гөвж” гарав. Ядахад энэ үеэр Шадар сайд М.Энхболд танхимаас гарч явсныг хэлэх үү, цөөн тоотой байгаа танхимынхаа гишүүдийн ирцийг бууруулж, улам л бүтэлгүйтэв.