&#34Монголчуудын төвлөрч чаддаг занд суралцмаар байна&#34

Хуучирсан мэдээ: 2015.08.15-нд нийтлэгдсэн

&#34Монголчуудын төвлөрч чаддаг занд суралцмаар байна&#34

Японы жүдочид дэлхийд данстай гэдгийг хүн бүр мэднэ. Харүна Асами, Мики Андо гээд л дархлагдсан жүдоч арлын оронд бий. Тэдний нэг нь 70 кг-ын жингийн шилдэг жүдоч Харүки Тачимото юм. Багийн ДАШТ-ий хүрэл медалийг эс тооцвол түүнд олимп, дэлхийн аваргын медаль байхгүй. Гэхдээ тэрбээр “Их дуулга”-аас зургаан алтан медаль хүртсэн гавьяатан. Баргийн жүдоч “Их дуулга”-д ийм амжилт үзүүлэхгүй. Тэгвэл Тачимото манай улсад ирж шигшээ багийнхантай тав хоногийн хамтарсан бэлтгэл хийж, өсвөрийн жүдочдод арга туршлагаасаа хуваалцсаны эцэст өчигдөр нутаг буцав. Ганцаараа ирсэн тэрбээр үүнийгээ “илүү үр дүнтэй бэлтгэл хийхийг хүссэн” хэмээн тайлбарласан юм. Тачимотог нутаг буцахаас нь өмнө хэсэг хугацаанд ярилцлаа.

-Монголд ирээд долоо хоноод буцаж байна. Ямар сэтгэгдэлтэй үлдэв?

-Анх удаа Монголд ирж үзлээ. Үнэхээр сайхан сэтгэгдэлтэй буцах гэж байгаадаа баяртай байна. Надад маш их таалагдсан. Хүмүүс нь сайхан сэтгэлтэй, зочломтгой. Японы ард түмэн бие биенээ үргэлж хүндэлдэг ч монголчуудын хүндлэл арай л өөр юм шиг санагдсан. Илүү гоё мэдрэмж төрсөн гэх үү дээ.

-Тийм үү. Долоо хоногийн хугацаанд манай улсын талаар ойлголттой болж чадсан уу?

-Тэгэлгүй яах вэ. Долоо хоногийн өмнө Монголд анх буухдаа тэнгэрийг хараад өөрийн эрхгүй сэтгэл хөдөлсөн. Би сэтгэл хөдлөл багатай хүн. Харин танай улсад ирээд эрс өөр хүн болсон шүү. Ингэж л хэлмээр байна. Гэхдээ надад эхний хоёр өдөр маш хүнд, хэцүү байсан. Ганцаараа ирсэн болоод ч тэр үү маш их биеэ барьж байлаа. Гэтэл монголчуудын эелдэг зан намайг өөрчилсөн. Маш богино хугацаанд дасан зохицож чадсандаа хааяа гайхдаг.

-Монголын байгаль маш гоё. Танд сонирхох зав гарсан уу?

-Тэгэлгүй яах вэ. Би нэг өдрийг зориуд чөлөөлж Монголын үзэсгэлэнт байгальтай танилцсан. Цонжинболдог гэдэг газар очиж хүчирхэг Чингис хааны хөшөөг үзлээ. Ёстой сүрдмээр юм билээ. Өмнө сонсч байсан тэр агуу хүний хөшөө нь хүртэл сүрлэг. Бас морь унасан. Монгол морь бусдаас тэс өөр.

Монголчууд маш эрэмгий дайчин чанартай. Тэр эрчээрээ бэлтгэлээ хийдэг. Нэлээд хүнд бэлтгэл хийдэг юм шиг санагдлаа. Харин Японы жүдочид бүр багаасаа бага цагаар өдөрт 2-3 удаа бэлтгэл хийдэг. Бид зөвхөн техник дээр голчлон бэлтгэл хийдэг бол монголчууд бүгдийг нэгэн зэрэг хослуулж байна. Дээрээс нь маш хүнд бэлтгэл хийдэг ч тамирчид огт шантарч байгаагүй. Бүгд маш дуртай хийдэг. Ялгаа нь энэ юм болов уу.

-Та өмнө нь морь унаж байсан юм уу?

-Тийм ээ. Морь сайн унана шүү. Тэгээд энд ирээд морь унахад арай л өөр юм билээ. Бага зэргийн айдастай.

-Монголд анх ирэхэд хэцүү байсан гэж дээр хэллээ. Яг юу нь хэцүү байсан бэ?

-Нэг ч таньдаг хүн байхгүй. Цор ганцаараа монголчуудын дунд бэлтгэл хийж, өглөө бүх гүйх хэцүү санагдсан.

-Монголын жүдочидтой бэлтгэл хийх хэр санагдав?

-Маш их таалагдсан. Сэтгэгдэл өндөр байгаа шүү. Монголын жүдочид бэлтгэлийг ийм эрчимтэй хийж байхад өсөн дэвжих нь аргагүй юм байна гэж бодсон.

-Тэгвэл Монгол, Японы жүдочдын бэлтгэлийн ялгаа юунд байдаг юм бол?

-Монголчууд маш эрэмгий дайчин чанартай. Тэр эрчээрээ бэлтгэлээ хийдэг. Нэлээд хүнд бэлтгэл хийдэг юм шиг санагдлаа. Харин Японы жүдочид бүр багаасаа бага цагаар өдөрт 2-3 удаа бэлтгэл хийдэг. Бид зөвхөн техник дээр голчлон бэлтгэл хийдэг бол монголчууд бүгдийг нэгэн зэрэг хослуулж байна. Дээрээс нь маш хүнд бэлтгэл хийдэг ч тамирчид огт шантарч байгаагүй. Бүгд маш дуртай хийдэг. Ялгаа нь энэ юм болов уу.

-Ямар тамирчинтэй голчлон бэлтгэл хийсэн бэ?

-Үндсэн техникээ Ц.Мөнхзаяа, Б.Мөнгөнчимэг зэрэг тамирчинтай давтаж байлаа. Харин барилдахдаа С.Ням-Очир, П.Лхамдэгд, Х.Цагаанбаатар, Д.Төмөрхүлэг гэх мэт олон шилдэг жүдочтой бэлтгэл хийлээ.

-Та өсвөрийн жүдочдод арга туршлагаасаа хуваалцаж байна. Яагаад ингэх болов. Таны өөрийн хүсэл үү, эсвэл Монголын жүдо бөхийн холбооноос хүсэлт тавьсан юм уу?

-Надад таалагдсан учраас тэр. Би маш сайхан бодолтой нутаг буцаж байна. Гэртээ хариад ярих, дурсах сонин ихтэй. Монголыг зорьж ирснээ зөв шийдвэр гаргажээ гэж хэлмээр байна.

-Заавал Монголыг зорьж ирэх болсон шалтгаан юу вэ?

-Багагүй хугацаанд бодсоны эцэст Монголд очиж бэлтгэл хийх нь зөв юм байна гэх шийдвэрийг гаргасан. Тэгээд ч танай улсад жүдо бөхийн спорт маш эрчимтэй хөгжиж байгаа. Монголын эрэгтэй, эмэгтэй жүдочид дэлхийд хүчтэй өрсөлдөгч болж чаддаг. Бас би энэ сайхан оронд ирэхийг үнэхээр их хүссэн юм. Жүдо бөхийн спорт дэлхийд жигдхэн хөгжиж байгаа ч Монголд хийвэл илүү дөхөм байх болов уу гэж бодсон юм. Харин сонгосон зам маань яг байгаа оножээ. Харилцан туршлага солилцож чадлаа гэж бодож байна.

-Монголын жүдочдоос үлгэр жишээ авахаар зүйл нь юу байв?

-Маш сайн төвлөрч чадаж байна. Түүнийг л сурмаар байна.

-Монгол хоол идсэн биз дээ?

-Тийм. Хорхог гэдэг хоол идсэн. Гэхдээ Монгол хоол амттай ч хүнд юм билээ. Бидэнд тийм ч тохирох хоол биш шиг санагдсан.

-Таны жинд Ц.Наранжаргал гээд Монголын шилдэг жүдоч бий. Барилдаж үзсэн үү?

-Сүүлийн хэдэн жил таарч барилдаагүй юм байна. Хамгийн сүүлд гурван жилийн өмнө барилдахад би ялж байсан санагдана. Ямар ч байсан гартаа маш бяртай тамирчин байсан шүү.

-“Их дуулга” тэмцээнд олон түрүүлсэн мөртлөө олимп, дэлхийн аваргаас медальгүй юм байна. Яагаад тэр вэ?

-Би өнгөрсөн жил багийн дэлхийн аваргаас хүрэл медаль авсан. Харин 2012 оны олимпод үнэхээр азгүй байдлаар хожигдсон доо. Тэр барилдаан одоо хүртэл миний санаанаас гардаггүй юм. Хэрвээ тэр бөхийн ялсан бол би олимпийн хүрэл медальтан болох байлаа.

-Тэгвэл өнөөдрийг хүртэл ДАШТ-д оролцож байгаагүй шалтгаан тань юу юм бол?

-Би олимпод өөрийгөө бэлдэж байгаа учраас ДАШТ-д оролцдоггүй юм. Миний хамгийн том зорилго олимпийн аварга болох. Дэлхийн аваргаас ч илүү шүү. Одоо ч гэсэн би ирэх оны олимпод оролцох бэлтгэлээ л хийж байна.

-Хүүхдүүдэд тохох мэхийг их зааж байна. Яагаад тэр вэ?

-Энэ бол миний дархан мэх. Анх жүдогоор хичээллэж эхэлсэн цагаасаа өдийг хүртэл уг мэхээ илүү төгс болгохын тулд сургуулилсаар л байгаа.

-Сүүлчийн асуулт. Монголоос өөр оронд ийм бэлтгэл хийх үү?

-Үгүй. Зөвхөн Монголд л ийм бэлтгэл хийж байгаа юм. Эх орондоо очоод бусад тамирчдынхаа хамт бэлтгэлээ хийгээд явна. Би чинь олимпод оролцохын тулд өөрийнхөө хүчийг нөөцөлж байгаа хүн шүү дээ.

Б.МӨНХЗУЛ

Эх сурвалж: “ҮНДЭСНИЙ ШУУДАН” сонин

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж