З.Энхболд, Н.Энхбаяр нар ямар тохироонд хүрэв?

Хуучирсан мэдээ: 2015.08.14-нд нийтлэгдсэн

З.Энхболд, Н.Энхбаяр нар ямар тохироонд хүрэв?

МАХН-ын дарга Н.Энхбаяр өчигдөр сэтгүүлчидтэй уулзахдаа УИХ-ын дарга З.Энхболдтой Ардчилсан намын даргынх нь хувиар уулзана гэдгээ мэдэгдсэн.

Тэгвэл тэд өнөөдөр Төрийн ордонд болзож, 30 орчим минутын албан уулзалт хийсэн гэнэ.  Ингэхдээ Н.Энхбаяр ганцаар уулзсангүй. УИХ-ын гишүүн Н.Батцэрэг, З.Баянсэлэнгэ нарын хамт АН-ын даргатай уулзсан байна. Уулзалтаар чухам юун тухай хэлэлцэж тохиролцсон нь тодорхойгүй байгаа юм.

Өчигдөр УИХ дахь МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлгийн хуралдаан болж, Засагт орох шийдвэр гаргасан.  Түүнчлэн "Шударга ёс" эвсэл бүлэг  Засгийн газарт хамтрах Эвслийн бүлгийн ажлын хэсэг байгуулж, тэргүүнээр нь Н.Энхбаяр, бүлгийн даргаар Н.Батцэрэг, дэд даргаар З.Баянсэлэнгэ нарыг томилоод байгаа.

Тэгэхээр хоёр намын даргын уулзалтын сэдэв МАН-ын зургаан сайдын ор залгах шинэ сайдын томилгоо байсан байж болзошгүй. МАХН-ын дарга хүү Э.Батшугарын хамт Төрийн ордноор эргэлдэх болсон нь түүнийг сайдад зүтгүүлэх нь гэсэн таамгийг баталж байна гэж ярих хүмүүс байна.

М.СУРА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж