Фото: РИА Новости
Чөлөөндөө гарч байгаа АНУ-ын Зэвсэгт хүчний хуурай замын цэргийн штабын дарга армийн генерал Рей Одиерно ирээдүйд Иракт цэрэг оруулан “Исламын улс” бүлэгтэй тэмцэхийг үгүйсгэсэнгүй. Цэрэг дайны талаасаа энд зогсонги байдал үүсвэл мөн ойрын хэдэн сард Исламын улс бүлэгтэй тэмцэх ажилд дэвшил гарахгүй бол цэрэг оруулах шаардлага гарна гэж генерал хэлжээ.
Одоо Иракт Америкийн 300 цэрэг байгаа ч тэд голчлон сургагч, цэргийн зөвлөхүүд юм. Иракийн дайныг төгсгөх сонгуулийн амлалтдаа ерөнхийлөгч Барак Обама, “Иракт хуурай замын цэрэг илгээхгүй” гэсэн байдаг. Өнөөдөр АНУ-ын бий болгон толгойлсон эвслийн нисэх хүчин “Исламын улс” бүлгийн байрлалыг Ирак ба Сирид бөмбөгдөж байгаа юм.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР