-Дэлбэрсэн агуулахад их хэмжээний химийн бодис хураагдсан байсан нь аврах ажиллагаанд хүндрэл учруулж байна. Галыг унтраахад ус хэрэглэхийг хориглосон учир зөвхөн элс, хөөс, нунтаг зэргийг хэрэглэж байна-
Тяньжинд болсон дэлбэрэлтийн үеэр цохилтын долгионд нурсан нийтийн сууцны нуранги дор хүмүүс байж магадгүй. AP Photo/Ng Han Guan
Наймдугаар сарын 12-ны өдөр Хятадын хойд нутгийн Тяньжин боомтын агуулахад маш хүчтэй дэлбэрэлт болов. Хамгийн сүүлийн мэдээгээр энэ онцгой осол тавиад хүний амийг авч, 700 гаруй хүнийг шархдууллаа. Олон сая хүнтэй хотод асар их эд материалын хохирол учирлаа.
Дэлбэрсэн агуулахын эзэн, компанийн тэргүүн шархадсан тухай "Бэйжин цинняньбао" сонин мэдээлэв.
Дэлбэрэлтэд өртөн амиа алдагсадын тоо 50 гарчээ. Гэмтэл бэртэл авч шархадсан 700 хүн эмнэлэгт хүргэгджээ гэж Синьхуа агентлаг мэдээллээ.
Оросын удирдлага уг дэлбэрэлттэй холбогдуулан Хятадын удирдлагад эмгэнэл илэрхийлэн аврагчдыг ажиллуулан туслах санал тавив.
Хятадын цэргийнхэн дэлбэрэлтийн газар хээрийн цэргийн эмнэлгийг тоноглон босгожээ.
Дэлбэрэлт болсон газар өчигдрийн үд гэхэд галын дөрвөн голомт байлаа.
Осол гарахын өмнө агуулахын оператор компаниудад аюулгүй байдлыг чангатгах шаардлага тавьж байжээ.
Гамшгийн голомтод гал унтраахад мянга орчим гал сөнөөгчид, 150 техникийн нэгж ажиллажээ. Гал унтраах, аврах ажиллагааг ослын газар ирсэн БНХАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайд Го Шэнкунь удирдаж байна.
Тяньжин хотын дэлбэрэлтийн улмаас Tianhe-1A гэдэг суперкомпьютерийн ажиллагааг унтраажээ. Хэрэг гарсан газраас дөнгөж хоёр км-ийн зайтай оршиж байсан тооцоолон бодох төвийн байшин ч эвдэрчээ.
Өглөөний 04.00 цагийн байдлаар 44 хүн амь үрэгдэж, 520 байр байшин эвдэрч нурсан тухай Синьхуа мэдээлэв.
Орой нь дэлбэрэлт болсон Хятадын хойд нутгийн Тяньжин боомт хотын агуулахад цианид болон хүнд хортой бодисууд хадгалагдаж байх магадлалтайг хэвлэлээр мэдээлэв.
Дэлбэрэлтийн газраас сурвалжлага хийж байсан CNN телевизийн сурвалжлагчид үл таних хүн халдсан тухай мэдээний Sina портал мэдээлэв.
Дэлбэрэлтийн үеэр 36 гал сөнөөгч сураггүй болжээ. Гал сөнөөгчдийн эхний баг хоёр дахь дэлбэрэлт гарсан төвд ажиллаж байсан юм.
Наймдугаар сарын 13-ны үүрээр галын голомтыг дараад, дэлбэрэлтийн улмаас нурсан барилгаас хүмүүсийг аврах, нурангийг зайлуулах ажилд оров.
Агуулахын дэлбэрэлтийн хүч нь 21 тонн тротилтай тэнцэхээр байсан тухай Синьхуа мэдээллээ.
Дэлбэрэлт гарсан тухай мэдээлэл авсан Хятадын дарга Си Жиньпин нутгийн захиргаанд “Хамгийн богино хугацаанд галыг унтраах, байдлыг хяналтдаа авч, шархадсан, нэрвэгдсэн хүмүүст шаардлагатай тусламж үзүүлэх, иргэдийн эд хөрөнгийг хамгаалалтад авах” үүрэг өгчээ.
Хятад дахь эмгэнэлт хэрэг: Агуулах дэлбэрэлтийн үр дагавар
AP Photo/Ng Han Guan
Наймдугаар сарын 13-нд шилжих шөнө Хятадын Тяньжин боомт хотын агуулахад цуврал дэлбэрэлт болж, дараалан гал түймэр гарсны улмаас 50 хүн амиа алдаж, 700 гаруй хүмүүс шархдаж, хэдэн арван хүн сураггүй болоод байна.
Цар хэмжээгээрээ сүүлийн жилүүдийн томоохонд тооцогдож буй уг ослын улмаас олон сая хүн амтай хотод асар их хохирол учирлаа. Хохирлын эдийн засгийн гарз нь тодорхойгүй байгаа ч хэдэн зуун сая ам.доллараар яригдах нь ойлгомжтой болж байна.
Галын үндсэн голомтыг дарсан ч дэлбэрэлтийн бууринаас одоо хэр нь хар утаа олгойдсоор байна. Гамшгийн бүсийг хэдэн км-ийн хүрээнд бүслэн хаасан байна. Замуудыг ч хаажээ. Хотын метроны хэд хэдэн станциуд ажиллахгүй байна. Агаарт цэргийн болон цагдаагийн нисдэг тэрэгнүүд эргэлдэж байна.
Гэрч нарын яриагаар дэлбэрэлтийн төвөөс хэдэн км-ын зайд барилга байшингийн цонхнууд хагарчээ. Хагархай шилэнд зүсэгдэн шархдагчид олон байна. Хотынхны мянга гаруй машин сүйрч шатжээ.
Хэргийн газрын видео бичлэгээс харахад дэлбэрэлтийн дараа ихээхэн хэмжээний гал түймэр дэгдсэн байна. Синьхуа агентлагийн мэдээгээр агуулахад гал сөнөөгчид галтай тэмцэж байх үеэр хэд хэдэн дэлбэрэлт гарсны хамгийн хүчтэй нь 21 тонн тротилын дэлбэрэлттэй тэнцэхээр байжээ. Осол гарсан шалтгаан тодорхойгүй хэвээр байна.
Тэндээс хоёр км-ын зайтай Тооцоолон бодох төвийн байшин цохилтын долгоонд эвдэрсэн учир Tianhe-1A гэдэг Хятадын супер компьютерийн ажиллагааг зогсоосон байна. Аюулгүй байдлыг хангах үүднээс түүнийг унтраахаар шийдсэн гэж ажилтнууд нь ярьжээ. “Дэлбэрэлтийн дараа тэр зүгээр ажиллаж байсан” гэж Тооцоолон бодох төвийн захирал Лю Гуанмин хэлсэн байна. "Суперкомпьютер ба түүний мэдээний бааз нь хамгаалалтай байранд байсан учир гэмтэл аваагүй” гэж тэр онцлон мэдэгдлээ.
Хохирогчид ба хэлмэгдэгсэд
Хамгийн сүүлчийн мэдээгээр, эмгэнэлт хэргийн улмаас 50 хүн амиа алдаж, 700 гаруй хүн шархаджээ. Эмч нарын хэлснээр, шархадсан хүмүүсээс 71 хүний биеийн байдал маш хүнд байгаа гэнэ.
Хохирогчдын дунд хэргийн газар дэлбэрэлтийн дараа очсон яаралтай албаны ажилтнууд их байгаа гэнэ. China Daily сонины цахим хувилбарын мэдээлснээр, 12 гал сөнөөгч амь үрэгдэж, 36 гал сөнөөгч сураггүй болсонд тооцогдож байна. Хүч нь гурван тонн тротилын дэлбэрэлттэй тэнцэх хэмжээний дэлбэрэлт гарсны дараа гал сөнөөгчидтэй холбоо тасарсан бөгөөд одоо хүртэл тэдний хувь заяа тодорхойгүй байна.
Ойр хавийн байрнуудын хүмүүсийг нүүлгэсэн байна. Тэдэнд зориулсан хэд хэдэн майхант лагерийг байгуулжээ. Шархдаж, гэмтсэн хүмүүст сэтгэл зүйчид, эмч нар тусалж байна.
Агаарын бохирдлын тухай мэдээ
Дэлбэрэлт гарсны дараа уг агуулахад хүнд маш их хор хөнөөлтэй цианид зэргийн бодис хадгалагдсан байж магадгүй гэсэн яриа гарсан юм. Орон нутгийн хэвлэлд мэдээлснээр, компанийн энэ байгууламжид хүнд аюултай цианид натрий, толуилендиизоцианат гэдэг бодис нийлүүлэх үйлдвэр байжээ. Тиймээс аюулгүй байдлын улмаас хотын хүн амд хандан гэртээ байж, амьсгалын зам ба арьсны хамгаалалтын хэрэгсэл ашиглахыг зарласан байна.
Хэрэг гарсны дараа хэвлэл мэдээлэл, нийтийн сүлжээ, интернэтээр олон төрлийн цуу яриа гарч ирэв. Тяньжинээс 127 км-ийн зайтай Бээжин хотыг “хорт үүл бүрхэж магадгүй” гэсэн яриа өрнөжээ. Үүний дараа, “Тяньжиний агаарын чанар нь хэвийн хэмжээнд байна” гэсэн мэдээг хотын захирагчид яаралтай өглөө. Харин салхи хэргийн газраас гарч буй утаа униарыг Бохайн булан руу үлээж байна.
Үр дагаврыг арилгах ажиллагаа
Дэлбэрэлтийн голомтод одоо амны хаалттай хэдэн мянган гал сөнөөгчид, цэргийн албан хаагчид болон техникийн 150 нэгж ажиллаж байна. Гамшгийн үр дагаврыг арилгах ажилд дотоодын цэрэг, нисэх хүчин дайчлагдсан ба тэдний ажиллагааг ослын газар ирсэн БНХАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайд Го Шэнкунь удирдаж байна.
Дэлбэрсэн агуулахад ихээхэн хэмжээний химийн бодис хураагдсан байсан нь аврах ажиллагаанд хүндрэл учруулж байна. Галыг унтраахад ус хэрэглэхийг хориглосон учир зөвхөн элс, хөөс, нунтаг зэргийг хэрэглэж байна. Нисгэгчгүй аппаратаар нутаг дэвсгэрийн агаарын зургийг буулган авч байна.
Сүйрлийн мөрдөн байцаалт
Эмгэнэлт хэргийн шалтгаан тодорхойгүй байна. Орон нутгийн хэвлэлийн мэдээний дагуу дэлбэрэлт гарахаас нэг долоо хоногийн өмнө орон нутгийн захиргаанаас агуулахын оператор компани, боомтын захиргаанд хорт бодистой ажиллах стандартыг чангатгаж, галын аюулгүй байдлын арга хэмжээг сайжруулах үүрэг өгсөн байна.
Тяньжин хотын Хөдөлмөрийн аюулгүй байдлын газрын ажилтнууд аюултай бодистой ажилладаг компаниудын төлөөлөгч нартай уулзалт зохион байгуулсан гэж Sina портал мэдээлэв. Уг мэдээнд энэ талаар ямар нэгэн арга хэмжээ авсан эсэхийг тодруулсангүй.
AP Photo/Christian Thompson
Тяньжин дэх сүйрэл-гэрэл зурагт
Наймдугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Тяньжин хотын боомтын химийн бодисны агуулах дэлбэрлээ.
© Yue Yuewei/Xinhua via AP
Дэлбэрэлтийн дараа хүчтэй гал түймэр эхлэв. AP Photo/Ng Han Guan
Гал сөнөөгч нар галтай тэмцэж байх үеэр дахин хэдэн дэлбэрэлт гарсныг Синьхуа мэдээлжээ. AP Photo/Ng Han Guan
Хамгийн хүчтэй дэлбэрэлт нь 2,8 магнитудын буюу 21 тонн тротилын дэлбэрэлттэй тэнцэхээр байжээ. AP Photo/Ng Han Guan
Гал унтарсан ч тэндээс өтгөн хар утаа олгойдсоор л байна
AP Photo/Ng Han Guan
Гамшгийн бүсийн районыг хэдэн км-ийн хүрээтэйгээр хаажээ. AP Photo/Ng Han Guan
Замуудыг хаажээ. Хотын метроны хэдэн станциуд ажиллахгүй байна.
AP Photo/Ng Han Guan
Эмнэлэгт хандсан хүмүүсийн тоо нэмэгдсээр байна. Нүүдлийн госпиталиудыг цэргийнхэн босгон ажиллуулж эхэллээ. AP Photo/Ng Han Guan
Цус авах шуурхай цэгүүдийг нээжээ. AP Photo/Ng Han Guan
Тяньжиний агуулахын дэвсгэрт байгаад цохилтын долгионд нурсан нийтийн сууцны нуранги дор хүмүүс байж магадгүй гэж аврагчид хэлж байна. AP Photo/Ng Han Guan
Сүүлийн мэдээгээр амь үрэгдэгсдийн тоо 50 хүрлээ. AP Photo/Ng Han Guan
Дэлбэрэлтийн районд химийн бодисын эхүүн үнэр мэдрэгдэж байна. AP Photo/Ng Han Guan
Гэхдээ агаарын шинжилгээ нь хорт бодис байхгүйг харуулжээ. AP Photo/Ng Han Guan
Ослын шалтгаан тодорхойгүй байна. AP Photo/Ng Han Guan
Орон нутгийн хэвлэлийн мэдээний дагуу дэлбэрэлт гарахаас нэг долоо хоногийн өмнө орон нутгийн захиргаанаас агуулахын оператор компани, боомтын захиргаанд хорт бодистой ажиллах стандартыг чангатгаж, галын аюулгүй байдлын арга хэмжээг сайжруулах үүрэг өгсөн ажээ. Yue Yuewei/Xinhua via AP
Бэлтгэсэн Ш.МЯГМАР