Тяньжинд болсон осолд монгол иргэд өртөөгүй

Хуучирсан мэдээ: 2015.08.14-нд нийтлэгдсэн

Тяньжинд болсон осолд монгол иргэд өртөөгүй

БНХАУ-ын Тяньжин боомтын олон улсын тээвэр зуучийн төвд байрлах "Рүй Хай" компанийн агуулахад хоёр өдрийн өмнө буюу наймдугаар сарын 12-ны 23.30 цагийн орчимд хүчтэй дэлбэрэлт болсны улмаас олон арван хүн нас барж, 400 гаруй хүн гэмтэж, эмнэлэгт хүргэгдээд байгаа билээ.

Гадаад харилцааны яамнаас Тяньжин хотын Ардын Засгийн ордоны Гадаад харилцааны газартай холбогдож, болсон явдлын талаар тодруулга авсан бөгөөд одоогийн байдлаар гадны иргэд, тэр дундаа Монгол Улсын иргэн уг осолд өртсөн талаар мэдээлэл байхгүй гэдгийг мэдээлжээ. ГХЯ үргэлжлүүлэн Тяньжин хотын холбогдох байгууллагуудтай тогтмол холбогдож манай иргэдтэй холбоотой мэдээлэл бий эсэхийг тодруулж ажиллаж байна.


БНХАУ-ын дарга Си Зиньпин “Аврах багийг шуурхай зохион байгуулж, шархадсан хүмүүст яаралтай эмнэлгийн туслалцаа үзүүлэх, сураггүй болсон хүмүүсийг шуурхай хайж олох, галын аюулыг нэн даруй хяналтдаа авах, осол үүссэн шалтгааныг шалгах, холбогдох албан тушаалтнаас хариуцлага тооцох, эндэгсдийн ар гэрийнхэн болон шархдагсдад үйлчилэх, нийгмийн аюулгүй байдлыг баталгаажуулах, аврах ажиллагааг шуурхай аюулгүй байдлыг хангаж явуулах хэрэгтэй” талаар зааварчилсан байна.

Одоо НАХЯ-ны сайд Гуо Шөнкунь-аар ахлуулсан Төрийн зөвлөлийн ажлын хэсэг газар дээр нь ажиллаж байгаа ажээ.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж