Суурь боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэхэд арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор “Суурь боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга зүй” сэдэвт баруун бүсийн сургалт Ховд аймагтэхэллээ. Тус сургалтад сургуулийн захирал, сургалтын менежер, нийгмийн ажилтан, мэргэжлийн багш нараас бүрдсэн нийт 750 орчим хүн оролцож байна.
Баруун бүсийн сургагч багш нар маргааш Баян-Өлгий аймагт, 20-23-ндУвс аймагт тус тус ажиллаж орон нутгийн мэргэжлийн багш нарт сургалт зохион байгуулахын зэрэгцээ тухайн орон нутгийн лаборатори сургуулийг түшиглэн, орон нутгийн сургагч багш нарыг давхар тусгайлан бэлтгэх юм. Бэлтгэгдсэн багш нар суурь боловсролын цөм хөтөлбөрийн шинэчлэлийг цаашид орон нутагтаа тогтвортой, тасралтгүй хэрэгжүүлэх бааз суурь болж ажиллахаараа онцлог юм.
Б.БАТ