Бид өглөө бүхэн уншигч та бүхэндээ Ус цаг уур орчны шинжилгээний газраас өдрийн турш цаг агаар ямар байх тухай мэдээлэл авч, нийтлэн хүргэдэг билээ. Tsag-agaar.mn сайтаар дамжуулан хүргэдэг цаг агаарын мэдээлэл өнөөдөр тасалдахад хүрэв. Учир нь Ус цаг уурын хүрээлэнгийн сайтыг хаасан байгаа бөгөөд “Танай цахим хуудас хаагдсан байна. Хэрвээ та цахим хуудас хариуцсан админ бол бидэнтэй холбогдоно уу… ” гэсэн захидлаас өөр мэдээлэл олдсонгүй. Тиймээс та бүхэндээ өчигдөр Ус цаг уурын хүрээлэнгээс авсан ойрын өдрүүдийн цаг агаарын товч тоймыг хүргэе.
Наймдугаар сарын 14 буюу өнөөдөр баруун зүгийн нутгийн баруун, зүүн зүгийн нутгаар, 15-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр, 16-нд төв болон говийн нутаг, баруун зүгийн нутгийн зүүн хэсгээр, 17-нд төв, говь, зүүн зүгийн нутгаар дуу цахилгаантай бороо орно Салхи 14-нд Алтайн салбар уулсаар, 15,16-нд зарим газраар, 17-нд говь, талын нутгаар түр зуур 18-20 м/с хүрч ширүүснэ. 15-нд баруун зүгийн нутгаар, 16-нд нутгийн баруун хагаст, 17-нд нутгийн зүүн хагаст сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 13-18 градус, Дорнод Монголын тал нутаг болон говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 18-23 градус дулаан байх ажээ.
Д.ЦЭЭНЭ