Үнэгүй зорчих үнэмлэхийг тарааж байна

Хуучирсан мэдээ: 2011.06.09-нд нийтлэгдсэн

Үнэгүй зорчих үнэмлэхийг тарааж байна

Нийслэл хотод нийтийн тээврээр хөнгөлөлт эдлэн үнэ төлбөргүй зорчдог ахмадууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийтийн тээврээр үнэгүй зорчих шинэчилсэн үнэмлэхийг өчигдрөөс олгож эхэллээ. Үнэмлэх тараадаг байр засварт орсон учраас иргэдэд үзүүлж буй үйлчилгээг тасалдуулахгүйн тулд “Автобус-3” компанийн байранд тараахаар болжээ. Тус компани “АСА” циркийн урд талд, УБ зүтгүүрийн депогийн замын эсрэг талд Нарны зам дагуу байрладаг юм. Тиймээс иргэд үнэмлэхээ авах гэж байгаа бол “Автобус-3” компанийн байранд очихыг нийслэлийн Нийтийн тээврийн газраас мэдээллээ.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж