&#34Walt Disney&#34 япончуудаас уучлалт гуйв

Хуучирсан мэдээ: 2015.08.13-нд нийтлэгдсэн

&#34Walt Disney&#34 япончуудаас уучлалт гуйв

 

"Walt Disney"-н Япон дахь салбарынхан Нагасаки хотыг цөмийн бөмбөгөөр бөмбөгдсөний ойгоор япончуудад доромжилсон маягийн илгээлт зориулсандаа төлөө уучлалт гуйлаа.

 

“Чухал биш өдрийн баяр хүргэе” ("Congratulations on a not special day") гэсэн бичлэг Японы twitter хэрэглэгчдийн дунд наймдугаар сарын 9-нд цацагдсан байан. Энэ үг нь англи хувилбараар бол “Алиса ид шидийн оронд” хүүхэлдэйн киноны “Төрөөгүй өдрийн баяр хүргэе” ("A very merry unbirthday to you!") гэсэнутгатай үг гэж үзэж байна.

 

Эмгэнэлийн ойгоор ингэж шоглоом хийсэн нь олон нийтийн зүгээс хүчтэй шүүмжлэл дагуулсан учир "Walt Disney" компанийн салбарынхан уучлалт гуйхад хүрчээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж