МАХН-ын дарга Улаанбаатарт иржээ

Хуучирсан мэдээ: 2015.08.13-нд нийтлэгдсэн

МАХН-ын дарга Улаанбаатарт иржээ

Өмнөд Солонгост суурьших болсон МАХН-ын дарга Н.Энхбаяр өчигдөр /VIII.12/ орой Монголд иржээ. Түүнийг Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ц.Цолмон, Л.Оюунбаатар, "Шударга ёс" эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг нар "Чингис хаан" олон улсын онгоцны нисэх буудалд тоссон байна.

Тэрбээр, хэвлэлийнхэнд ярихдаа "Тодорхой төлөвлөсөн хугацаагүй ирсэн. Та бүхэн мэдэж байгаа, төр засгийн үйл ажиллагаанд тодорхой өөрчлөлтүүд орж байна. Ардын нам, Ардчилсан нам хамтарч ажиллаж байгаад Засгийн газраас гарсан. Тэгэхээр МАХН, МҮАН, "Шударга ёс" эвсэл хамтраад, суларсан орон тоонд боловсон хүчний бодлогоо хэрэгжүүлэх шаардлага гарчихсан байна. Бид аль болох тусламж дэмжлэг үзүүлэхийг хичээх болно" хэмээжээ.

 

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж