Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нэгдүгээр багийн нутаг дэвсгэр төмөр замын Чойр өртөөний бохирын шугамд цэвэрлэгээ хийж байсан таван ажилтан ухаан алдсан хэрэг наймдугаар сарын 10-ны өдөр гарсан байна.
Хэрэг явдал гарах үеэр Аврах, гал унтраах 37 дугаар ангийн аврагч-гал сөнөөгч, онцгой байдлын дэд ахлагч Ц.Батхишиг, мөн ангийн гал унтраах автомашины жолооч, онцгой байдлын дэд ахлагч Б.Дарханхишиг нар анхны тусламж үзүүлж, таван хүний амийг аварчээ.
Д.ЦЭЦ