Украины армийн сургалтад АНУ 500 сая ам.доллар гаргана

Хуучирсан мэдээ: 2015.08.13-нд нийтлэгдсэн

Украины армийн сургалтад АНУ 500 сая ам.доллар гаргана

Архив AP Photo/Evgeniy Maloletka

 

Львов мужийн Яворовскийн туршилтын талбайд украин цэргийнхнийг сургах хөтөлбөрт АНУ нэмэлтээр 500 сая ам.доллар гаргахаар болжээ. Энэ тухай "Украинские новости" агентлаг мэдээлэв.

 

АНУ-ын дэд ерөнхийлөгч Жозеф Байденаас Украины Дээд радын Гадаад хэргийн хорооны дарга Анна Гопкогийн нэр дээр ирүүлсэн захидалд дээрх мэдээллийг өгчээ. Уг захидлын хуулбарыг “Украины мэдээ” агентлаг олж авсан байна.

 

Энэ жил Яворовскийн туршилтын талбайд цэргийн оролцоотой Украин-Америкийн командлалын сургууль болсон бөгөөд 18 орны 1800 гаруй цэргийн алба хаагчид оролцсон. Тодруулбал, Украин, АНУ-аас Бельги, Болгар, Канад, Эстон, Гүрж, Герман, Их Британи, Латва, Литва, Молдав, Норвегии, Польш, Румын, Испани, Швед, Туркийн цэргийнхэн гадна тэрхүү хээрийн сургуульд оролцжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж