Монгол бүсгүй солонгос нөхрөө бэртээжээ

Хуучирсан мэдээ: 2011.06.09-нд нийтлэгдсэн

Монгол бүсгүй солонгос нөхрөө бэртээжээ

БНСУ-д ажиллаж, амьдардаг 26 настай Ү гэгч монгол эмэгтэй  Чон-ан дүүргийн Цагдаагийн газарт энэ сарын 8-ны өдөр буюу өчигдөр баривчлагджээ. Ү нь нөхөртэйгөө муудалцан, улмаар  өөрийн нөхөр болох 47 настай Л-ийн хоолойг хутгаар хэрчин хүндээр гэмтээсэн юм байна. Тиймээс  Ү-г хүний амь насанд халдах оролдлого хийсэн хэргээр тус дүүргийн цагдаагийн газар баривчлаад байгаа аж. Солонгосын хэвлэлүүдийн мэдээлж буйгаар Ү нь уушигны үрэвсэлтэй, дөрвөн настай охиныхоо эмчилгээний төлбөрөөс болж нөхөртэйгөө маргалдсаны улмаас ийм гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдсон байна.

БНСУ-ын Цагдаагийн газраас мэдэгдсэнээр Ү нь энэ сарын 5-ны өдрийн өглөө 11.00  цагийн орчимд буюу баривчлагдахаас гурав хоногийн өмнө Чон-ан дүүргийн Пун-Мён хорооны Сүн-Чон их сургуулийн харьяа Чон-Ан эмнэлгийн байранд нөхөр 47 настай Л-ийг ийн гэмтээжээ.

Эх сурвалж: www.mglradio.com

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж