Фото: REUTERS 2015
Грекийн хямрал эхэлснээс хойш Герман өөрийн үнэт цаасныхаа нөхвөрийн хувийг төлөхөд бараг 100 тэрбум еврогоор бага мөнгийг зарцуулсан байна гэж Галле хотын Лейбницийн эдийн засгийн хүрээлэнгийн судалгааны илтгэлд өгүүлжээ.
2010 оны дараа, Германы үнэт цаасанд хөрөнгө оруулагчид ихээр шууран орсон учир тэднийг хямдруулж, хүү төлөлтийн мөнгийг багасгажээ. Эндээс хэмнэгдсэн мөнгө нь хэрэв Грек өрөө төлж чадахгүйд хүрвэл 90 тэрбумын зээлийн гарзыг өлхөн нөхөж чадах юм.
Улсын үнэт цаасны ноогдвор ашиг буурснаас ашигтай болсон Герман улсын өрөө 2016 онд ДНБ-ний 70 хувь хүртэл, 2019 он гэхэд 61,5 хвь хүртэл буулгахаар Берлин найдаж байна гэж Bloomberg дамжуулжээ. Энэ тооцоог бага үнээс ашиг олж байгаа засгин газарт нь зориулан хийсэн байна. Харин Германы хувиар хөрөнгө оруулагч нарт үнэт цаасны үнийн бага хувийн хүү нь ашгийг нь бууруулж байгаа юм.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР