Алтайн Сүлд ХХК нь Монгол улсад анх удаа FOAM, NEON болон GLOW-ын томоохон фестивалыг 2015 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 3500 орчим залуусыг хамруулан The Corporate Hotel and Convention Centre-д зохион байгуулахаар ажиллаж байна.
Энэхүү фестивалын гол зорилго нь “Open your eyes, Open your mind” уриан дор их хотын соёл урлагийн хөгжилд хувь нэмэр оруулан, орчин үеийн бүжгийн болон хөгжмийн чиг хандлагыг сурталчилан, таниулахад оршино.
Түүнчлэн уг фестивалд олон улсад хэдий нь танигдсан Хятад улсын Бээжин хотын VICS Night Club-ын MC Ricky Jay урилгаар ирж оролцоно.
Мөн уг фестивалын үеэр 1 минутанд 3м.кв дүүргэх хүчин чадалтай, хүний биед сөрөг нөлөөгүй, түүхий эдээр цэнэглэгдсэн хөөс цацах 4 машиныг ажиллуухаар төлөвлөж байна. Арга хэмжээний тайз заслыг 2007 оны Daft Punk Triangle Tour-ын тайз заслаас сэдэвлэн гурвалжин LED тайз заслаар гүйцэтгэнэ.
18:00- Нээлтийн үйл ажиллагаа Beer pong
21:30-Beer pong шагнал гардуулах
21:40- Cafune сэт
22:20-Deep music
23:30-DJ Henza
00:00-MC Ricky, MINT клубын шилдэг DJ Gootii MMP
04:00-Хаалт
Бусад
-Free cocktail
-Неон нүүр будалт
-Зочдын зураг авах
-Хөөс неон будалт
-Орос бүсгүйчүүд бүжиглэх
-Beldesign nude зураг авалт
-Неон хувцастай уран нугараач охидууд
Та бүхэнд энэхүү фестивалыг зохион байгуулагчдын гүйцэтгэсэн ажлын туршлагын талаар болон арга хэмжээний тайз засал, хөөс цацах машины талаарх мэдээллийг хүргүүлж байна.
Хөөсний машин
1 минутанд гаргах хөөс 3мкв дүүргэх чадалтай.
Хүний биед сөрөг үзүүлэхгүй зориулалтын түүхий эдээр хөөсийг цацах юм.
Парти фестивал арга хэмжээнд зориулагдсан том 4 машин нэгэн зэрэг ажиллах юм.
Тайз засал
2007оны DAFT PUNK triangle tour-ийн тайз заслаас сэдвэлж гурвалжин LED тайз заслыг гүйцэтгэхээр болсон билээ.
Зохион байгуулагчдын талаарх мэдээлэл:
Баттөр, Бэлгүүнтэй нар нь 2014 оны 6 дугаар сараас эхлэн V.I.P event-ээс дараах арга хэмжээнүүдийг Mонголын томоохон шөнийн клубуудтай хамтран зохион байгуулсан. Үүнд:
- Fuck Normality;
- Beer Pong;
- Time Out;
- Baby Come Back;
- All Black;
- Life is beautiful;
- Summer Time Deep House;
- UB never sleeps.
Түүнчлэн “Ibiza Out 2015” арга хэмжээг Монгол Шилтгээн зочид буудалд амжилттай зохион байгуулсан бөгөөд уг арга хэмжээнд нийт 5000 гаруй залуус оролцсон.
Х.Мөнхжин нь Хятад улсын Бээжин хотын Lux Club-д менежерээр ажилладаг бөгөөд 2013онд “Амжилтаа ахиулъя” шоуг зохион байгуулсан багт ажиллаж, 7800 залуус оролцсон.
Зохион байгуулагчид нь сошиал(Social) ертөнцөөр мянга мянган дагагчтай бөгөөд бусдыгаа уриалан манлайлж шоундаа бүгдийг нэгтгэж чадахаас гадна Ангууч, Бэл болон Мөөнөө нэрээр нь хүмүүс андахгүй билээ.