© AP Photo/ Eugene Hoshiko
Хэт их халууны улмаас наймдугаар сарын 3-9-ны хооронд 11,2 мянган япончууд эмнэлэгт хүргэгдэн ирсэн тухай тус орны Галын аюулаас хамгаалах албаны тайлан мэдээнд өгүүлжээ. Энэ үеэр 32 хүн нас барсан байлаа.
Хэт халууны гамшигт өртөгсөдийн тоо Токиод илүү оногдож байна. Тус хотод нийтдээ 971 хүн эмнэлэгт хүргэгдэв. Мөн Осокад 911, Аитид 749 хүн эмнэлэгийн тусламж авчээ. Наранд цохиулсан хүүхдийн тоо их байлаа.
Японд халуун өнгөрсөн долоо хоногийн турш тогтсон байсан ба зарим мужуудад 38 хэмээр агаар халжээ.
Цаг уурын мэдээгээр, мягмар гарагт Киото, Нара, Нагоя хотуудад 36 хэм, Осака, Вакаяма хотуудад 35 хэм, Токио, Сайтама,Йокогама хотуудад 33 хэмээр агаар халсан байв. Эмч нар хүмүүст шингэн ихээр хэрэглэхийг зөвлөж байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР