Европын эрх баригчид тивийн орнуудад орж ирсэн цагаачдын урсгалын асуудлыг шийдэх үүднээс 2,4 тэрбум евро гаргахыг дэмжлээ.
Мөнгийг хэсэгчлэн тусгай шилжүүлгээр зургаан жилийн турш үндэсний хөтөлбөрүүдэд нь олгох гэнэ.
Арабын хавар хувьсгалын давалгаа, Ойрхи Дорнод ба Хойд Африкийн орнуудын зэвсэгт мөргөлдөөн Европт дүрвэгсэдийн урсгалыг оруулж ирсэн юм.
Энэ жилд тэдний урсгал улам нэмэгдлээ. Зарим орнууд Европын холбоонд хандан цагаачдын хөтөлбөрийг яаралтай санхүүжүүлэхийг хүссэн байлаа. Нийтдээ 2014-2020 онуудад Италид 560 сая евро, Испанид 522 сая евро, Грект 473 сая евроны тусламжийг ЕХ үзүүлэхээр болжээ.
Эдгээр мөнгийг цагаачдын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд зориулах юм.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР