Хичээлийн шинэ жилийн өмнө Америкийн боловсролын системд тоо, нарийн шинжлэх ухаан мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг сургах багш нарын тоо дутагдалтай байгаа нь тодорхой болов.
Сар хүрэхгүй хугацааны дараа хичээл эхлэх гэж байхад АНУ-ын томоохон хотуудад багш нар дутагдаж байна. Хамгийн сүүлчийн 2008-2009 онуудын хямралын үеэр багш нарын орон тоог цомхотгосон мөн сүүлийн жилүүдэд н багш нарын нийгмийн хангамжийг хассан зэрэг ийнхүү багш нарыг хүрэлцэхгүй болгоход хүргэжээ. Зөвхөн ганц Калифорни муж улсад гэхэд л 82 мянган багш 2008-2012 онуудад ажилгүй болжээ.
New York Times (NYT) сонинд өгүүлснээр, Калифорни мужийн Луисвилль, Нэшвилль, Оклахома, Шарлотта зэрэг хотуудад багш нар ихээхэн дутагдаж байна. Энэ мужид 21,5 мянган багш хөлслөх хэрэгтэй байна. Гэтэл тэнд багшлах зөвшөөрөл (teaching credentials) жилдээ 15 мянгыг өгөх эрхтэй гэнэ.
Энэ бүгдийн хажуугаар, багшийн мэргэжил одоо сонирхол татахаа больсон ба ийм мэргэжил эзэмших хүсэлтэй хүний тоо сүүлийн дөрвөн жилд 30 хувиар буурчээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР