Хуучирсан мэдээ: 2015.08.12-нд нийтлэгдсэн

Зүүн азийн хямрал

 

Билл Клинтон ерөнхийлөгч байсан цагаас хойш Бали, Лангкавийн наранд шарлагын газрууд ийм таатайгаар америк жуулчдад харагдаагүй дэг.

 

Дөрвөн жилийн өмнөнэг ам.доллар Индонезийн 8500 рупий, Малайзийн гурав орчим ринггиттэй тэнцэж байлаа. Өнөөдөр доллар 14 мянган рупий, дөрвөн рингиттээр арилжаалагдах болжээ. Энэ хоёр валют сүүлийн 17 жилд байгаагүй төвшинд хүртэл энэ зун унасан бөгөөд одоо ч уналт нь үргэлж байгаа.

 

Түүхий эдийн үнийн уналт, Хятадын эдийн засгийн өсөлт саарсан, АНУ-д валютынх нь бодлогын хүүг нэмнэ гэсэн лавтай магадлал зэрэг нь хөгжиж буй орнуудын  эдийн засгийн хувьд 2015 оныг хамгийн муу жил болгож байна.

Бразил, Оросын эдийн засгийн харилцаа зогсонги байдалд орсноор реал, рублийн  уналтыг гаргалаа.  Үндэсний эдийн засгийн удаашрал, төсвийн их хэмжээний алдагдал, хурцдаж буй улс төрийн хямрал нийлээд Туркийн лирийн ханшийг эрчимтэй буулгаж байна. Мөн Чили, Колумби, Мексикийн валютууд үнээ алдаж байгааг Британийн The Economist сэтгүүл тэмдэглэв.

Азид  сөрөг дээд амжилтыг рупий, ринггит хоёр  тогтоож байна. Эдгээр валютууд америк доллартай харьцуулсан ханшаа оны эхнээс  8,4  ба 9,8 хувиар тус тус сулруулаад байна. Индонези, Малайзийн эдийн засаг нь түүхий эдийн экспортоос ихээхэн хамааралтай дээр нь хоёр орны улс төрийн байдал хурцатсан зэргээс нь валютын  асуудал нь гүнзгийрч байна.

Түүхий эдээс эхлэе. Сүүлийн жилд тал хувиа алдсан нефтийн үнэ Малайзид том цохилт болов. Малайзи  өөрийн орлогын 30 хувийг “хар алтнаас” оруулдаг. Индонези нефть импортлоно. Түүний экспортын 60 хувь нь түүхий эдээс хамааралтай нь түгшүүр төрүүлж байна. The Economist сэтгүүлийн гаргасан нефть оролцоогүй түүхий эдийн үнийн индекс нь  сүүлийн жилд бараг 20 хувиар буурчээ.

Таиланд,  Филиппин хоёр ч хангалттай хөгжсөн аж үйлдвэрийн том салбартай. Компьютер, цахим төхөөрөмжийн эд ангийн үйлдвэрлэл нь тэдний экспортын ихээхэн хэсгийг бүрдүүлдэг.


Дундад улс түүхий эдин хорхойгоо багасгасан мөн өсөлтийн хурдаа сааруулж байгаа нь Малайзи, Индонезид нөлөөлж байна.  Хятад бол Филиппиний экспортын гол зах зээл юм. Гэхдээ Филиппиний хувьд  гадаадад ажиллаж байгаа филиппинчуудын сая саяар хийгдэх  мөнгөний шилжүүлэг нь  дотоодын эрэлтийг нэмэгдүүлж, экспортын орлогын сөрөг үр дүнг зөөлөж байна.

Өнөөгийн урсгал тооцооны алдагдал болон улсын өрийн мэдэгдэхүйц хэсэг нь  гадаадын гарт байгаа нь Америкийн валютын бодлогын хүү нэмэгдэхэд  Индонезийн эдийн засгийг маш эмзэг болгож байна. Хөрөнгийн гадагшлах урсгал өсч байна. Гадаадын хөрөнгө оруулагч нарт Малайзийн  бие даасан өрийн гол хэсэг гэж хэлж болно. Индонезийн хувийн хэвшлийнхний болон улсын зээл нь доллараар тооцогдож байгаа нь улам их түгшүүр авчирч буй. Тэр нь эргээд рупийн  үнэ ханш суларахад өрийн үйлчилгээний үнэ өснө гэсэн үг юм.

 

Жакарта долдугаар сард  кофе, автомашин, бэлгэвч зэргийн хэрэглээний барааны гаалийн татварыг нэмлээ.

 

Дэд бүтцийг хөгжүүлэх шаардлагатай гэж ерөнхийлөгч Жоко Видодо хичнээн  их ярьсан ч энэ талаар юу ч хийгдэхгүй байгаа юм. Улстөрч  засагт гарсаар жил гаруй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд хөрөнгө оруулагчид Видодо ямар нэгэн шинэчлэл явуулна гэдэгт эргэлзэх болжээ.

 

Малайзийн хувьд, энэ улсын алт, валютын нөөц нь эрчимтэйгээр хорогдож байна. Одоо хэмжээ нь 100 тэрбум ам.доллараас доогуур болжээ.  Тэр нь ринггит  мөнгөө хиймлээр дэмжих гэж засгийн газар нь оролдож байгааг харуулж байна. Ерөнхий сайд Нажиб Разакийн эргэн тойронд авлигын дуулиан мандаж буй нь хөрөнгө оруулагчдын түгшүүрийг улам нэмж буй.

 

Хямрал хичнээн хугацаанд үргэлжлэх вэ гэдэгт гол асуудал оршино. Олон мэргэжилтнүүд түүхий эдийн үнэ сэргэнэ гэж хэлж байгаа. Гэхдээ түүнийг тийм ч хурдан өсөхгүй гэсэн хүлээлт нөгөө хэсэгт нь байна. Үндэсний валютын сулрал нь Азийн орнуудын экспортыг  илүү өрсөлдөх чадвартай болгоно. Харин түүхий эдийн бага үнэ нь олсон ашгийг нь тэр чигт нь залгаад байгаа юм. Өнөөдөр гэхэд, Индонезийн өсөлтийн хурд нь 2009 оноос хойших хамгийн бага үзүүлэлтэй байгаа.   Рупий, ринггит  мөнгөнүүдийн уналт нь инфляцийг хурдасгаж байна.  АНУ-ын Холбооны нөөцийн систем бодлогын хүүгээ нэмэх цагт эдгээр сөрөг хандлага нь дагаад өсөх нь гарцаагүй болжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж