1970-аад оны барилгын цэргийн ангид болсон цэргүүдийн бослогын үнэн түүхийг өгүүлэх “Маш нууц” хэмээх онц сонирхолтой ирэх сард нээлтээ хийх гэж байна. Тус бүтээлийн зохиолыг Т.Төмөр-Очир бичиж, найруулагчаар “Зүрхэнд шивнэсэн үг”, “Чиний эзгүйд”, “Уулын төмөр”, “Хайрыг хайрла”, “Ноён солиот” зэрэг бүтээлүүдийг найруулсан О.Бат-Өлзий ажилласан бол киноны продюсераар түүний гэргий Ардын жүжигчин С.Сарантуяа, хоёрдугаар найруулагчаар төрсөн хүү болох найруулагч СТА Б.Тамир ажиллажээ. Нэгэн гэр бүлийн нар нийлэн хийсэн улсын нууцыг хэрхэн задалсан нь тун удахгүй тайлагдах гэж байна. Киноны гол дүрүүдэд Э.Одбаяр, СТА Б.Тамир, СТА Б.Баярбат, СТА Б.Батсайхан, СТА Э.Алдар, жүжигчин Б.Ганчулуун, Б.Барслхагва, Ц.Амартүвшин, СТА Ж.Алтаншагай, Г.Лхагвацэрэн, О.Дөлгөөн, СТА Г.Золбоот, СТА Г.Чулуунцэцэг, Э.Баярмагнай, СТА Ц.Төмөрхуяг нар тогложээ. Мөн Төрийн соёрхолт, МУГЖ Ц.Төмөрбааатар, МУГЖ Н.Нэргүйбаатар, СТА Д.Бямбацогт, МУГЖ Г.Равдан, СТА Д.Бямбацогт, У.Батбаатар, Энхбаатар нарын жүжигчид оролцон тоглосон байна.
“Маш нууц” кино ирэх сард есдүгээр сард кино театруудаар нээлтээ хийх юм.
Ч.БОЛ