Төрийн сан доголдсон уу?

Хуучирсан мэдээ: 2015.08.12-нд нийтлэгдсэн

Төрийн сан доголдсон уу?

МАН-аас томилогдсон Сангийн сайд Ж.Эрдэнэбатыг өнгөрсөн долоо хоногт огцруулсэн билээ.

Сайдуудын халаа сэлгээтэй холбоотойгоор Сангийн яамны Төрийн  сангаар дамжих төлбөр мөнгөний гүйлгээ зогслоо гэсэн гомдол зарим аж ахуй нэгж, байгууллагуудаас гарах болсон байна.

Энэ талаар Сангийн яамны хэлтсийн дарга Ж.Батхуягаас тодруулахад, дээрх мэдээллийг үгүйсгэж, Төрийн сангийн үйл ажиллагаа хэвийн явагдаж буйг хэлсэн юм.

Өнгөрсөн долдугаар сарын 31-ний өдрийн байдлаар гаалийн орлого дөрвөн тэрбум төгрөг байсан бол татвараас 11.5 тэрбум төгрөгийг олж, улсын төсвийн орлогод төвлөрүүлжээ. Харин улсын төсвийн зарлага нь тухайн өдрийн тооцооллоор 2.5 тэрбум төгрөг байсан гэв.

Д.ЖАГАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж