Хогийн цэгт хог самрах баадайсан хар
хүмүүсийг та бишгүй дээ л хараа биз. Гялгар уутанд багласан хогийг
задалж, хэрэгтэй зүйлсээ түүх тэднийг ажил хийж явна гэж та боддог уу.
Эсвэл ажилгүй гуйлгачид хог салхинд хийсгэж, өмхий самхай үнэртүүллээ
гэж жигшдэг үү? Мэдээж Улаанбаатарын ихэнх орон сууцны хогийн цэг гадаа
байдаг болохоор хог самран, салхинд хийсгэх таатай биш. Гэхдээ архичин,
гуйлгачин ч гэсэн амьдрахын тулд хөл гараа хөдөлгөх хэрэгтэй зах зээлийн
нийгэмд хог түүнэ гэдэг бас л ажил.
Хогийн
цэгээс түүсэн архи ундааны шил, пивоны лааз, үсний шампуниас авахуулаад
биеийн тосны хуванцар сав, гялгар уут гэх мэт дахин боловсрогдох
хоёрдогч түүхий эдийг түүж, эдийн засгийн эргэлтэд оруулж байгаа, бидний
нэрлэж заншсан “гудамжны хүмүүс” бол байгаль дэлхийдээ ээлтэй ногоон
эдийн засгийн бий болгож байгаа “анхны пионерууд” юм. (Зарим нь түүсэн
хуванцраа гэртээ түлдгийг эс тооцвол.) Тэдний хүч хөдөлмөрөөр
“олборлосон” түүхий эд чухам нийт хэчнээн төгрөгийн хэмжээнд эргэлдэж
буйг
тооцоолж гаргасан тооцоо манай улсад байхгүй болохоор хэлэхэд хэцүү юм.
Ямартаа
ч, зөвхөн эх орны ч биш мөн урд хөршийн үйлдвэрүүд монголын хог дээрээс
түүсэн түүхий эдийг ашигладаг. Дахин боловсруулах үйлдвэрүүдээс гадна
архи, ундаа гэх мэт хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үйлдвэрүүд ч үүнд
багтах билээ.
Тиймээс
хэрэв бид хогоо ялгаж, салгаж хаяж сурвал хог дээрээс түүхий эд түүдэг
хүмүүсийн хөдөлмөр хөнгөрнө. Хотын соёл ч дээшилнэ. Тэгэхийн тулд юуны
түрүүнд дахиж ашиглаж болох хогоо тустай хаядаг болмоор байна.
Хөдөлмөр
эрхлэлтийг дэмжих жилд шинээр ажлын байр бий болгох гэж Засгийн газар
толгойгоо гашилгаж байгаа боловч амьдралын шаардлагаар аль хэдийн бий
болсон “ажил хөдөлмөрийг” дэмжих бүтээлч сэтгэлгээ бас дутаж байна.
Үүний
жишээ бол О.Цэрэндолгор гэдэг, 41 настай, таван хүүхэдтэй бүсгүйд
учирсан бэрхшээл. Тэрээр Баянгол дүүргийн 10 дугаар хорооллын Эрдмийн
өргөө цогцолбор ерөнхий боловсролын сургуулийн хашааны хажууханд байрлах
хоёрдогч түүхий эд худалдаж авах цэг ажиллуулдаг байсан. Ажиллуулдаг
байсан гэдэг нь үйл ажиллагаа нь зогссон гэсэн үг биш. Одоо ч ажиллуулж
байгаа. Харин өмнөхөөсөө ялгаатай
нь
ил газар ажлаа хийдэг. Учир нь хэд хоногийн өмнө дүүргийнхээ газрын
албанд хоёр контейнераа хураалгасан. Тиймээс тэр худалдаж авсан
“бараагаа” манаад шөнө гэртээ харилгүй гадаа хонож байна.
Нэг
зүйлийг тодруулж хэлэхэд Цэрэндолгор хоёр контейнер хураалгасанд хэн
нэгэн албан тушаалтныг энд буруутгах гэсэнгүй. Цэрэндолгорын хэлснээр
бол газрын зөвшөөрөлгүй байсан тул хураажээ. Гэхдээ нэг ч гэсэн иргэн
өөрөө өөртөө ажлын байр бий болгоод, бусдыг ч тэжээгээд, байнгын
үйлчлүүлэгчтэй болж, бизнесээ хөл дээр нь босгочихсон байхад нь очоод
нураагаад байвал Засгийн газрын тавьсан зорилт биелэгдэх үү? Уг нь
Засгийн газар энэ жилийг ажил хөдөлмөр эрхэлж, амьдралаа дээшлүүлье
гэсэн иргэдэд хамгийн ээлтэй жил гэж зарлаад байгаа билээ. Тиймээс ажил
хийе гэсэн Цэрэндолгор шиг эрмэлзэлтэй хүмүүст жинхэнэ утгаар нь туслах
хэрэгтэй. Тэгэхийн тулд тэдний санал хүсэлтийг сонсох шаардлагатай.
Цэрэндолгорын
хувьд үнэхээр гомдолтой байна лээ. Тэрээр долоон жил нэг газраа
ажиллаж, өөрийнхөө бизнесийг босгожээ. Тэгээд саяхан “Болдцэрэн” ХХК
байгуулж 4 дүгээр сарын 28-нд тамга тэмдгээ авчихаад “татвар матвараа
төлж, ном журмаар нь явъя гэж бодтол хоёр сайхан контейнерийг нь”
хураагаад авчихжээ. Тэрээр компаниа байгуулахаас өмнө сар болгоно 10
мянган төгрөгийн татвар төлдөг байсан гэнэ. Компаниа байгуулаад бүр ч их
мөнгө татварт төлөх гэж байжээ.
“Аягүй
мундаг компанийн захирал махирал болоод тамга тэмдгээ авчихлаа гэсэн
чинь ийм юм болчихлоо. Хар л даа. Гэхдээ гутрахгүй ээ. Надад алга дарам
газар л хэрэгтэй. Би эндээс явахгүй. Яаж амьдралынхаа төлөө зүтгэж
байгааг харуулна. Би ингэж л амьдрахгүй бол өөр юу хийх юм бэ? Би хоёр
оюутан хүүхэдтэй. Жилийн сая таван гаруй төгрөг төлдөг. Одоо гурав дахь
нь оюутан болно. Тэдэндээ хөрөнгө оруулалт хийж, сургууль төгсгөнө.
Миний гол зорилго бол энэ. Миний хэдэн хүүхэд сургууль төгсөж ажлын
байртай болчихвол миний хөдөлмөрийн үр дүн гарна” гэж Цэрэндолгор эрс
шийдэмгий хэлж байлаа.
Тэрээр
2003 онд Төв аймгаас нийслэл хотод орж ирээд 10 дугаар хорооллын нэг
орон сууцны жижүүр болжээ. Түүнээс хойш бага багаар хоёрдогч түүхий эд
худалдаж аваад цааш нь дамжуулж зарсаар бизнесээ босгосон байна. “Би
хэнээс ч юм гуйгаагүй. Энэ бизнесээ өөрөө босгосон. Олон газартай
гэрээтэй ажилладаг. Тэд өөрсдөө ирээд хэрэгтэй бараагаа худалдаж аваад
явдаг. Энэ бүгдийг би өөрөө босгосон. Би таван хүүхэдтэй хүн. Хоёр нь
оюутан. Нэг охин маань хөгжлийн бэрхшээлтэй, сургууль сурдаг. Бид
подваль түрээсэлж амьдардаг. Тэгэхдээ хүний доор ороогүй ээ. Хүнээс юу ч
гуйгаагүй. Манай нөхрийг Болдбаатар гэдэг бие муутай. Өдрийн ажил
даахгүй тул би өөрөө л зогсдог. Төр засгаас миний таван хүүхдийг
тэжээхгүй шүү дээ.”

Хан-Уул
дүүрэгт нэг газар түүнд санал болгож. Даанч тэр нь хэтэрхий хол тул
үйлчлүүлэгчдээ алдах учир тэрээр зөвшөөрөөгүй. Мөн хороон дарга нь чадах
ядахаараа дэмжиж Гэмтлийн эмнэлгийн ойролцоо нэг газар олсон боловч бас
л газрын зөвшөөрөлгүй тул шууд нүүгээд очих боломжгүй байжээ. Энэ
талаар тэр хэлэхдээ “Хороон дарга маань хөөрхий чадах ядахаараа л
тусалдаг. Даанч мэдэл нь хүрэхгүй юм. Баянгол дүүргийн газрын албаныхан
болохоор тийм ч даргатай уулз, ийм ч даргатай уулз гэх юм. Би Баянгол
дүүргийн Засаг дарга Амгалантай хоёр удаа уулзах гэж үзсэн. Өргөдөл
бичээд ир гэнэ. Ерөөсөө гурав дахь өдөр л уулздаг гэнэ. Гэтэл тэгж ажлаа
алдаж, нааш цааш явж чадахгүй юм. Зав алга. Минут тутам надад алт
байдаг” гэв.

Хэрэв
сургуулийн хажууд байж болдоггүй юм бол ядахнаа Гэмтлийн эмнэлгийн
хавьцаа газартай болохыг тэр хүсч байна. Энэ ч бас аргагүй юм. Огт
мэдэхгүй шинэ газар очвол байнгын үйлчлүүлэгчдээсээ холдож, эрсдэл ихтэй
байх болно. “Биднийг бас 61-ийн гарам руу нүүлгэнэ гэнэ. 61-ийн гарам
гэж хаа байдаг юм. Бүү мэд. Тэр лүү чинь хүн хоёр шил өгөх гээд явж байх
юм уу. Биднийг өнөөдөр нүүлгэлээ гэхэд энэ байрны жижүүрүүд шилээ
бариад хаачих юм. Нэг өдрийн хоолны мөнгөө хаанаас олох юм. Энэ засаг
төр, дарга нар биднийг яаж хөдөлмөрлөж мөнгө олж байгааг нэг хараасай.
Удахгүй 6 настай хүү маань энд сургууль явна. Энэ хавьд л газартай
болмоор байна. Үгүй яах вэ? Сургуулийн хажууд байж болохгүй бол орой
хавьцаа л баймаар байна. Гэтэл танай контейнерийг л авахгүй бол Баянгол
дүүрэг муухай болчих гээд байна. Хэрэв авчихвал сайхан болчихно гэсээр
манай контейнерийг авсан гэтэл дээрдсэн юм хаа байна” гэж тэр бас
хэлсэн.

хоёр контейнерийг Баянгол дүүргийн газрын алба хураагаад журмын хашаанд
тавьсан гэнэ. Энд бас нэг зүйлийг дурдах нь зүйтэй байх. Баянгол
дүүргийн газрын алба зөвхөн Цэрэндолгорын контейнерийг нүүлгэсэн юм биш.
Харин тэр хавийн бүх машины гараашийг нүүлгэж газрыг нь чөлөөлөх
төлөвлөгөөтэй байгаа. Гэхдээ одоогийн байдлаар зөвхөн Цэрэндолгорын
контейнерийг нүүлгэсэн. Ер нь зөвхөн гарааш нүүлгэх нэг хэрэг, харин
амьдралаа дээшлүүлэхийн тулд ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн ажлын
байрыг нүүлгэх бас өөр хэрэг билээ. Хэрэв үнэхээр одоо байгаа газраа
байж болохгүй бол ойр хавьд өөр газар олгож болохгүй гэж үү. Үүнийг
түргэн шийдээд өгвөл нэг ч гэсэн хүн ажлын байраа хадгалж, нийгэмдээ тус
үзүүлсээр л байх болно шүү дээ.

хоёрдогч түүхий эдийн цэгийг нүүлгэснээр ганцхан тэр ч хохирч байгаа юм
биш мөн шил тушааж хоол хүнсээ авахад мөнгө нэмэрлэдэг тэр хавийн олон
хүн хохирч байгаа. “Ганцхан хог түүдэг хүмүүс ч биш. Энэ хавийн бүх хүн
шил тушаадаг. Байрны жижүүрүүд бол байнгын үйлчлүүлэгчид. Тиймээс
манайхыг буулаа гэхэд өчнөөн хүн хохирно” гэж тэр ярьсан. Түүний хэлсэн
ч үнэн.

“Болдцэрэн”
ХХК-ны хоёрдогч түүхий эдийн худалдаа эрхэлдэг цэг үнэхээр олон хүнийг
хоолтой залгуулдаг гэж хэлж болно. Хог түүдэг хүмүүс гэж бидний муу
үздэг хүмүүс энд л түүснээ борлуулж, олсон хэдээрээ бор ходоодоо
борлуулж байгаа. Нэгэнт л бид хог түүдэг хүмүүсийг алга болгож чадахгүй
учраас “Болдцэрэн” ХХК шиг хоёрдогч түүхий эдийн худалдаа эрхэлдэг
газруудыг дэмжиж улам боловсронгуй болоход нь туслах хэрэгтэй.

Чухам
хэдэн төгрөгөөр авч хэдэн төгрөгөөр зардгыг нь асуухад Цэрэндолгор
“Манайх ус, ундааны хуванцар савыг ширхэг нь 10 төгрөг, кг-ыг нь 500
төгрөгөөр авдаг. Боргио шилийг 20 төгрөгөөр авдаг. Ерөөгийн шилийг бол
50 төгрөгөөр авч 60 төгрөгөөр зардаг. Би АПУ болон бусад үйлдвэртэй
албан ёсны гэрээтэй. Өөрөө аваачиж өгдөггүй. Тэд ирээд аваад явчихдаг.
Пивоны лаазыг бол ширхэг нь 10 төгрөгөөр аваад, зарахдаа кг-ыг нь
500-600 төгрөгөөр өгнө” гэж хариулав. Эднийх мөн гялгар уут, янз бүрийн
хуванцар сав авдаг юм байна.

Хуванцар
савыг Монголд бутлаад, урагшаа Хятад руу гаргадаг компаниудад тушаадаг
ажээ. Мөн “зарим барааны сезон” гэж байдаг гэнэ. Жишээлбэл бидний нэрлэж
заншсан “варений шил” намар цагт их хэрэгцээтэй болж сангийн аж
ахуйнуудаас хүртэл хүмүүс ирж авдаг гэнэ. Тэр утгаараа ч монголчууд бид
дахин хэрэглэж болох шил, сав суулгыг огт хайхрамжгүй бусад хогтойгоо
хаяж болохгүй юм. Магадгүй та хог дээрээс түүсэн шилнээс “Өег салад”-аа
идэж ч байгаа юм билүү. Тиймээс бид хогоо ялгаж салгаж хаяж сурвал хэн
хэндээ тусдаа…

Өглөө
9 цагт онгойж, орой 7 цагт ихэвчлэн хаадаг байсан “Болдцэрэн” ХХК-ийн
хоёрдогч түүхий эдийн цэг одоо өдөржин, шөнөжин ажиллаж байна. Нуувчнаас
цухуйх цэргүүд шиг олон шуудайтай “барааныхаа” цаанаас харагдах
Болдбаатар, Цэрэндолгор хоёр тийм ч найдвартай хамгаалалт хийсэн мэт
санагдсангүй. Гэхдээ “Болдцэрэн” ХХК дөнгөж мэндлээд л сүйрэх ёсгүй.
Хэрэв тэгвэл Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил гэж 2011 оныг зарлах
шаардлага байна уу. Тиймээс бүх юм сайхан болно гэж найдаад
Цэрэндолгорын нөхөр Болдбаатарын хэлсэн “Амьдралыг дагаж биш сөрнө”
гэсэн үгээр үүнийг дуусгая.