Хонины уралдаан болжээ

Хуучирсан мэдээ: 2015.08.11-нд нийтлэгдсэн

Хонины уралдаан болжээ

Шотландын Моффат хотод  хонины уралдаан болсон тухай The Daily Mail сонин бичив. Хонины баярыг үзэхээр олон тооны хүмүүс тэнд цугласан байна.

Тоглоомон унаачидтай хонины уралдаан  хотын гудамжаар явагджээ. Энэ наадмаар олсон  бүх мөнгийг Моффатын сурталчилгаанд зориулах бүлгүүдэд хуваарилах ажээ.

Орон нутгийн  цэмбэний үйлдвэр, хонийн аж ахуйн олон зууны уламжлалд зориулан дээрх наадмыг явуулдаг байна. Уг баярт нэр алдартай пабууд, кафе, ресторанууд, Моффатын бэлэг дурсгалын урлангууд оролцдог юм.  

 Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж