Оросын баруун нутагт Ленинградын улаан тугт домогт зургадугаар армийг шинээр сэргээн бий болголоо. Энэ нь сүүлийн сард шинэ бүтцэд оруулж байгаа Нисэх хүчин, агаараас хамгаалах хүчний гурав дахь арми болж байна. Өмнө нь ийм хоёр армийг Өмнөдийн цэргийн тойрог ба Алс Дорнодод байгуулсан юм.
"Армийн бүтцэд Цэргийн баруун тойргийн нисэх хүчин, агаарын довтолгооноос хамгаалах ОХУ-ын 28 субъектын нутагт дэвсгэрт байрласан анги нэгтгэлүүд багтлаа» гэж Цэргийн баруун тойргийн хэвлэлийн албаны дарга хурандаа Олег Кочетков хэлжээ.
Шинэ армийн зэвсэглэлд орчин үеийн нисэхийн Су-34, Су-35С, Су-30СМ цогцолборууд, Ка-52, Ми-28Н, Ми-35, Ми-8МТВ5 нисдэг тэрэгнүүд, зенитийн пуужингийн С-300, С-400 "Триумф», "Панцирь-С» системүүд байгаа ажээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР