Туркийн Ажилчны намын дайчид Ширнан мужид цэргийн нисдэг тэргийг буудах үеэр нэг турк цэрэг амь үрэгдэж, өөр нэг нь шархаджээ гэж Hurriet сонин дамжууллаа. Курдын Ажилчны намын дайчид Бейтюшшебал районд цэргийнхнийг зөөж байсан нисдэг тэргийг зенитийн буу ба гранат харвагчаар бууджээ. Цэргийн нисдэг тэрэгнүүд буудсаных нь дараа хэт даврагчдын байрлалд цохилт өгсөн байна.
Сиритэй хил залгаа нутагт “Исламын улс”бүлгийн террористууд долдугаар сарын 20-нд аллага үйлдэж, дараа нь зүүн өмнөд нутгуудад цагдаа нарыг Курдын Ажилчны намын дайчид хөнөөсөн зэрэг хэргээс үүдэн Туркийн байдал хурцаджээ. Сүүлийн гурван долоо хоногийн дотор тус улсад курдын хэт даврагчдын гарт 35 хүн үрэгдсэний 24 нь цагдаагийнхан юм.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР