Ч.Сайханбилэгт “баас бариуллаа”

Хуучирсан мэдээ: 2015.08.11-нд нийтлэгдсэн

Ч.Сайханбилэгт “баас бариуллаа”

Ардчилсан намын бүлэг өчигдөр хуралдаж чадсангүй.

Гишүүд нь өдөржингөө хурлаа хүлээсэн ч намын дарга З.Энхболд, Ч.Сайханбилэг хоёр зургаан яамаа фракциуддаа яаж хуваахаа тохирч чадалгүй өнжсөн гэнэ. Мөн “Шударга ёс” эвслээс гаргах шийдийг хүлээж АН-ын бүлэг хуралдаж чадаагүй гэсэн мэдээлэл ч байна. “Шударга ёс” эвслийн дэд дарга З.Баянсэлэнгэ бүлгийн хуралдааны дараа “Өршөөлийн хуулийг хэлэлцэж баталсны дараа Засгийн асуудлыг хэлэлцэнэ. Засгийн газрын сайд томилох асуудалд манай бүлэг онцын ач холбогдол өгөхгүй байгаа” гэсэн битүү, хатуу үгийг хэвлэлээр дайж. Энэ бол З.Баянсэлэнгийн үг гэхээсээ МАХН-ын дарга Н.Энхбаяр өөрийнхөө санааг түүгээр дамжуулан Ардчилсан намд илгээж байгаа хэрэг юм. Тэгэхээр “Шударга ёс” эвсэл, тэр тусмаа МАХН засгийн асуудлыг Өршөөлийн хуулиар барьцаалж байгаа бололтой. Ардчилсан нам “Шударга ёс” эвслийн дэмжлэггүйгээр засгаа цааш авч явах боломжгүй. Үүнийг нь ч АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатарын хэлсэн “Шударга ёс эвсэл”-ийн бүлэг шийдвэр гаргасны дараа АН-ын бүлэг хуралдаж, Засгийн газрын асуудалд ямар байр суурьтай оролцох вэ гэдгийг шийдвэрлэнэ” гэсэн үг нотолж байна.

Ардчилсан нам, Ч.Сайханбилэг одоо “Шударга ёс” эвслийн тулгасан шаардлагыг хүлээж авахаас өөр сонголтгүй болжээ. МАН гэх 26 кноптой хүчтэй сөрөг хүчин төрүүлчихсэн, урьж оруулчихаад хөөж гаргасанд нь гомдсон тэдний сэтгэлийн шарх шив шинээрээ байхад “Шударга ёс” эвслийн 10 суудлыг нэмж алдах юм бол Ч.Сайханбилэгийн танхим бүхэлдээ огцрох болно.

Оюутолгойн гэрээг хэнд ч хэлэлгүйгээр Дубайд очоод зурчихсан Ч.Сайханбилэгийг албан тушаалаас нь авч хаяхаар “Шударга ёс” эвслийн Г.Уянга, О.Баасанхүү, Л.Цог нар гарын үсэг цуглуулж эхэлсэн энэ үед Ерөнхий сайдын суудлаа авч үлдэе гэвэл МАХН-ын дарга Н.Энхбаярын гадаадаас дайсан хүсэлтийг хүссэн ч, эс хүссэн ч хүлээж авах хэрэгтэй болж байна.

Ардчилсан нам, Ч.Сайханбилэг одоо “Шударга ёс” эвслийн тулгасан шаардлагыг хүлээж авахаас өөр сонголтгүй болжээ. МАН гэх 26 кноптой хүчтэй сөрөг хүчин төрүүлчихсэн, урьж оруулчихаад хөөж гаргасанд нь гомдсон тэдний сэтгэлийн шарх шив шинээрээ байхад “Шударга ёс” эвслийн 10 суудлыг нэмж алдах юм бол Ч.Сайханбилэгийн танхим бүхэлдээ огцрох болно.

Н.Алтанхуяг Н.Энхбаяртай байгуулсан гэрээгээ арван жилээр сунгасныхаа хариуд албан тушаалаа өгч байсан бол Ч.Сайханбилэг Өршөөлийн хуулиар Н.Энхбаяр болон түүний хамсаатнуудын эртний хэргийг өршөөсөн тохиолдолд огцрохоо байг гэхэд олон түмний дэмжлэгээ алдана.

Түүнд намынх нь ямар ч дэмжлэг байдаггүй гэдгийг Гүйцэтгэх зөвлөл болон бүлгийнх нь шийдвэр харуулсан. Ядаж л “ҮЗХ”-гоо хуралдуулж, намын дарга нь Ерөнхий сайдаа хий эсвэл Ерөнхий сайддаа намын тамгаа өг" гэсэн шаардлагыг нь тоож сонссон хүн ч алга. Тэгэхээр Ч.Сайханбилэг одоо намдаа, намынхаа олонхид ч тоогдоогүй хэвээр байна гэсэн үг. Түүнд мөн Ерөнхий сайдын хэмжээний зангараг алга. Учир нь түүний хэлсэн үгийг намынхан нь ямар ч үнэ цэнэгүй болгож байгаатай тэр хэдийнэ эвлэрчихэж. Уг нь тэр олон нийт рүү хандсан тоглолт хийсэн бол, ядахнаа танхимынхаа сайдуудын хийсэн ажлыг сайн рекламдсан бол намынхан нь түүний үгийг сонсох байсан ч байж магадгүй. Гэвч, түүнд улс төрийн нөхцөл байдлыг өөртөө ашигтайгаар эргүүлж чадах стратеги дутаж байна.

Хаврын чуулганы өмнөх орой Ч.Сайханбилэг Тавантолгойн гэрээг батална гэж хэлэхдээ, наадмын өмнөхөн МАН-ын зургаан сайдыг явуулахгүй гэж Ерөнхийлөгчийн өмнө амлалт өгөхдөө ч уг нь өөртөө итгэл дүүрэн байв. Даанч, түүний хэлсэн үгийг намынхан нь нохой хуцахын дайтай хүлээж авсангүй. Тэр одоо Н.Алтанхуягийн сонгосон замаар Н.Энхбаяртай  дахин гар барилцах нь. Тийм ч учраас МАХН-ын зүгээс Ч.Сайханбилэгт Өршөөлийн хуулийг даргадаа ашигтайгаар батлуулах даалгавартайгаар улс төрийн шантааж хийж эхэллээ. Хэрэв АН түүний хүсэлтийг хүлээж авахгүй бол засаг нь нурна гэдгийг Н.Энхбаяр дэндүү сайн тооцоолсон. Ардчилсан нам болон Ардын намын “хагацал” МАХН-ын даргад дахин  ашигтайгаар тусч байна.  Өнөөдрийн улс төрд өрнөж байгаа толхилцоон, зодоон бүхэн зөвхөн  Н.Энхбаяр гэдэг ганц хүнд л хожил авчрах болж.

Тэр одоо Н.Алтанхуягийн сонгосон замаар Н.Энхбаяртай  дахин гар барилцах нь. Тийм ч учраас МАХН-ын зүгээс Ч.Сайханбилэгт Өршөөлийн хуулийг даргадаа ашигтайгаар батлуулах даалгавартайгаар улс төрийн шантааж хийж эхэллээ. Хэрэв АН түүний хүсэлтийг хүлээж авахгүй бол засаг нь нурна гэдгийг Н.Энхбаяр дэндүү сайн тооцоолсон. Ардчилсан нам болон Ардын намын “хагацал” МАХН-ын даргад дахин  ашигтайгаар тусч байна.

Хаалттай дэгээр хэлэлцэж байгаа Өршөөлийн хуулиар 4000 хүн суллагдана гэж Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат хэлэх болсон. Ээлжит бус чуулганаар энэ хууль батлагдвал гудамжны хулигаанаас эхлээд төрөөс мөнгө хулгайлсан татварын дарга нар, улстөрчид, сайдууд, цагаан хэрэгтнүүд ч хамрагдах тухай яригдаж байгаа билээ. Хуулийг төслийг санаачилсан нөхдүүдийн гол зорилго нь арван мянган төгрөг хулгайлаад 10 жил авсан хүнд биш тэрбум, тэрбумаар нь төсвөөс хумсалчихсан дарга нарыг өршөөх гэсэн хэрэг. Тиймээс Өршөөлийн хуульд  Татварын ерөнхий хуульд байгаа 74.1, 74.2, 74.3 гэсэн заалтууд заавал хамрагдахгүй бол энэ хуулийг ээлжит бусаар яаран батлах ямар ч шаардлага байхгүйг МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав хэлж байна. Эдгээр нь татвар төлөгчдөд ногдуулдаг хүү, торгууль, анз, алдангитай холбоотой заалтууд бөгөөд Өршөөлийн хуульд орохгүй бол сүүлийн 10 жил татвараа төлөнгөө алданги гаргасан буюу шударгаар хөрөнгө ил болгосон, шударгаар татвар төлөгчид Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль болон Өршөөлийн хуулийн завсар хаягдаж, хэлмэгдэх болно. Үүнийг хаалттай  нэрээр олон түмнээс далд Өршөөлийн хуулийг хэлэлцэж байгаа улстөрчдөд сануулчихад гэмгүй биз.

Эцсийн дүндээ МАН-ын зургаан сайдыг засгаас хөнгөхөн хөөж чадсан ч Ардчилсан намынхан илүү хорлонтой өөр нэгэн дөнгөнд орсон бололтой. Учир нь тэд Ч.Сайханбилэгт “баас бариулаад”, өмнөхөөсөө ч илүү хүнд нөхцөлд түүнийг үлдээлээ гээд хэлчихвэл бодит үнэнээс хол зөрөхгүй биз. Тэгээд ч үнэндээ АН чонын амнаас гараад барын аманд орчихож байгааг хэн мэдлээ.

Ж.НЯМСҮРЭН

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж