Өнөөдөр хуваарь ёсоор УИХ дахь нам, эвслийн бүлгүүд хуралдах ёстой ч АН-ын бүлгийн хуралдаан хараахан эхлээгүй байна.
Эндээс харахад, АН-ынхан өнгөрсөн амралтын өдрүүдэд МАН-ын зургаан сайдын оронд хэнийг тавих асуудал дээрээ тохирч чадаагүй бололтой. Уг нь бол тус бүлгийг өнөөдөр Засгийн газрын бүрэлдэхүүн, шинэ сайд нарын талаар ярилцана гэсэн хүлээлт байсан ч фракциудынхаа маргаанаас болоод ийн бүлгийн хурлаа хойшлуулахад хүрчээ.
МАН-ын бүлгийн тухайд хуваарь ёсоороо хуралдаж байна.
О.САР