Тосгоны даргын хачин шийдвэр

Хуучирсан мэдээ: 2015.08.10-нд нийтлэгдсэн

Тосгоны даргын хачин шийдвэр

 

Италийн Селлия тосгоны захиргааны дарга Давид Циккинелла оршин суугч нартаа үхэхгүй байхыг сануулав. Тосгоны хүн ам хорогдож байгаа тул дарга нь ийм аргаар тэмцэхээр шийдсэн байна. Тэрбээр дээрх шийдвэрийг гаргахдаа өөрийн эрүүл мэнддээ анхаардаггүй оршин суугчдыг торгож шийтгэх тухайгаа мэдэгджээ.

 

Калабри мужийн  Селлия  гэдэг дундад  зуунаас үүсэлтэй эл тосгон нь эртний балгас, оливийн тосны үйлдвэрлэлээрээ Италид алдартай. Тосгоны хэмжээнд мөрдөх хачирхалтай журмыг наймдугаар сарын 5-наас мөрдөж эхэлжээ. Өдгөө Селлия тосгонд 500 орчим хүн амьдардаг бөгөөд тэдний 60 хувь нь 65-аас дээш насныхан байдаг аж. Сүүлийн 15 жилийн хугацаанд тосгоны хүн ам гуравны нэгээр хорогдоод байгаа гэнэ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж