Донецкт OSCE-гийн машинуудыг шатаажээ | News.MN

Донецкт OSCE-гийн машинуудыг шатаажээ

Хуучирсан мэдээ: 2015.08.10-нд нийтлэгдсэн

Донецкт OSCE-гийн машинуудыг шатаажээ

Донецкт OSCE-гийн машинуудыг шатаажээ

Ням гаригийн шөнө үл таних этгээдүүд Украин дахь Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын шалгалтын хэсгийн хуягласан машинуудыг зочид буудлын хашаанд шатаасан байна. Тэднийг санаатайгаар энэ хэргийг үйлдсэн байж магадгүй гэж үзэж байна.  Донецк үүнийг бас өдөөн хатгалаг байж болохыг үгүйсгэсэнгүй.

Өөрийгөө зарлан тунхагласан Донецк ард улсын Онцгой байдлын  яамны мэдээгээр зургаан машиныг шатааснаас гурав нь бүрэн шатсан гэж мэдэгдээд байна.  Галын аюулын мэдээг тэд шөнийн 02:28 цагт авсан ба 03:30-д галыг унтраажээ.

Наймдугаар сарын 6-нд Донецкийн олон нийт тэдний байрлаж байгаа газрын ойролцоо эсэргүүцлийн жагсаал хийж, тус байгууллагын шалгалтын хэсэг илтгэлд шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийлсэн байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж