Ням гаригийн шөнө үл таних этгээдүүд Украин дахь Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын шалгалтын хэсгийн хуягласан машинуудыг зочид буудлын хашаанд шатаасан байна. Тэднийг санаатайгаар энэ хэргийг үйлдсэн байж магадгүй гэж үзэж байна. Донецк үүнийг бас өдөөн хатгалаг байж болохыг үгүйсгэсэнгүй.
Өөрийгөө зарлан тунхагласан Донецк ард улсын Онцгой байдлын яамны мэдээгээр зургаан машиныг шатааснаас гурав нь бүрэн шатсан гэж мэдэгдээд байна. Галын аюулын мэдээг тэд шөнийн 02:28 цагт авсан ба 03:30-д галыг унтраажээ.
Наймдугаар сарын 6-нд Донецкийн олон нийт тэдний байрлаж байгаа газрын ойролцоо эсэргүүцлийн жагсаал хийж, тус байгууллагын шалгалтын хэсэг илтгэлд шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийлсэн байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР