Атомын бөмбөг дэлбэрсэн газарт зул өргөж байгаа нь
AP Photo/Eugene Hoshiko
Далан жилийн өмнө АНУ-ын зэвсэгт хүчин Японы энэ хотыг атомын бөмбөгөөр бөмбөгдсөний ойн дурсгалын арга хэмжээ Нагасакид болж байна.
1945 оны наймдугаар сарын 9-ний атомын бөмбөгдөлтөд өртсөн хохирогчдын дурсгалын арга хэмжээ Нагасаки хотод нэг минутын чимээгүй гашуудлаар эхлэв. Хотын төвийн Энх тайвны цэцэрлэгт хүрээлэнд 76 оны нийгэм, улс төрийн зүтгэлтнүүд нутгийн олон мянган хүний хамт дурсгалын үйл ажиллагаанд оролцлоо.
Нагасакийн цагаар 11:02 буюу далан жилийн өмнө АНУ-ын зэвсэгт хүчний стратегийн бөмбөгдөгч В-29 онгоцноос хот дээр хаясан бөмбөг дэлбэрсэн цагт нэг минутын гашуудлыг зарлав. Үүний өмнө хотын захирагч Томихиша Тауэ, Японы ерөнхий сайд Шинзо Абэ болон олон нийтийн байгууллагын төлөөлөгчид Энх тайвны цэцэрлэгт хүрээлэнгийн дурсгалын хөшөөнд цагаан, шар өнгийн хризантем цэцгийн хэлхээг өргөв.
Арга хэмжээний өмнө "хибакуся" ("бөмбөгдөлтөд нэрвэгдсэн хүн") найрал дуучид. Хирошима, Нагасакийн эмгэнэл хоёр дахь удаагаа бүү давтагдаасай гэж уриалсан дууг дууллаа.
“Наймдугаар сарын 6-нд би Хирошимад очихдоо, цөмийн зэвсэг хэрэглэх аймшгийг давтуулахгүйн үүднээс бид цөмийн зэвсэггүй байх гурван зарчмаа чанд барьж байх болно гэж тангаргалсан юм. Цөмийн зэвсэггүй, энх тайваныг авчрахын тулд бид олон улсын хамтын нийгэмлэгийг үргэлжлүүлэн манлайлах болно” хэмээн арга хэмжээний өмнө тараагдсан ерөнхий сайдын мэдэгдэлд өгүүлсэн байна.
1945 оны наймдугаар сард Америкийн атомын бөмбөгдөлтөд өртсөн Хирошимагийн дараах хоёр дахь хот нь Нагасаки болсон юм. Нагасаки хотын 70 мянган хүн хот нь өөрөө газрын хөрснөөс арчигдсан билээ. Нагасаки хотын атомын бөмбөгт нэрвэгдэн хохирогчдын тоо нь цацраг идэвхит бодисын хордлогын улмаас жил бүрээр нэмэгдэж байгаа. Тэр тоог жил бүрийн наймдугаар сарын 9-ний өдрийн дараа шинэчлэн гаргадаг юм. Өнгөрсөн 2014 оны гаргасан мэдээнд бөмбөгдөлтийн хохирогчдын тоог 165 409 хүн гэж нэрлэсэн юм.
Японы эзэнт улсын бууж өгөх үйлдлийг хурдасгах зорилгоор гэсэн албан ёсны тайлбартай атомын бөмбөгдөлтийг Хирошима, Нагасаки хотуудад АНУ-ын зэвсэгт хүчин дайн дуусч байгаа эцсийн мөчид хийсэн байдаг. Эдгээр бөмбөгдөлт нь хүн төрлөхтний түүхэнд цөмийн зэвсгийг анх удаагаа байлдааны зорилгоор ашигласан тохиолдол юм. АНУ өнөөдрийг хүртэл Японы хоёр хотыг бөмбөгдсөнийхөө ёс зүйн хариуцлагыг үл зөвшөөрч уучлалт гуйгаагүй яваа юм. Учир америкчууд одоо тэрхүү явдлаа цэрэг, улс төрийн хувьд зайлшгүй авах арга хэмжээ байсан гэж зөвтгөдөг.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР