Агуэро: Миний найз Месси ч 10 дугаартай тоглодог

Хуучирсан мэдээ: 2015.08.09-нд нийтлэгдсэн

Агуэро: Миний найз Месси ч 10 дугаартай тоглодог

Эдин Жеко Италийн “Рома”-д очсоноор Английн “Манчестер Сити”-гийн 10 дугаар суларч, улмаар аргентин довтлогч Серхио Агуэро энэ дугаарыг авчээ. Тэрбээр хөлбөмбөгийн хамгийн нэр хүндтэй гэгддэг дугаарыг авсаныхаа дараагаар хэвлэлд ингэж ярьжээ.

“10 дугаар миний хувьд их ач холбогдолтой. “Индепендьенте”-д байхдаа би энэ дугаартай тоглодог байсан. “Атлетико”-д ч бас. Харин “Сити”-д ирэхэд Эдин энэ дугаарыг авсан байлаа. Мэдээж, тэр энэ дугаарыг хэдэн жилийн турш нэр хүндтэй авч явсаныг би үнэлдэг. Тиймээс  л би 16 дугаарыг авсан юм. Хэдийгээр 16 дугаартай би хэдэн жил тоглосон ч 10 дугаар миний хувьд илүү үнэ цэнэтэй. 10 бол онцгой дугаар. Мөн миний найз Месси ч энэ дугаартай тоглодог гээд бодохоор надад улам сайхан санагддаг” гэж Агуэро өгүүлжээ.

Р.ГЭГЭЭ

Эх сурвалж: horom.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж