Хар зах дээр &#34Уран-238&#34 худалдагдаж байгаа нь Киевийн том аймшиг

Хуучирсан мэдээ: 2015.08.09-нд нийтлэгдсэн

Хар зах дээр &#34Уран-238&#34 худалдагдаж байгаа нь Киевийн том аймшиг

 

Украины Аюулгүйн албаны ажилтнуудын Ивано-Франковск мужийн гэмт хэргийн бүлгээс хураасан "Уран-238" бодисыг бохир бөмбөг хийхэд ашиглаж болно гэдгийг түүхч ба улс төрийн тоймч Мартин Маккоули хэлж байна.

 

Украины тогтворгүй байдал нь боломжийн цөмийн зэвсгийг хэт даврагчдын гарт өгч магадгүй юм. “Украины аюулгүй байдлын систем их эмзэг бана. “Бохир бөмбөг” бэлтгэж болох плутоний эсвэл ямар ч материал сайтар хадгалагдаж, цэргийн хамгаалалтад байх ёстой. Үүнийг улс нь хянах хэрэгтэй” хэмээн шинжээч санууллаа.

 

Цацраг идэвхт бодис гэмт хэрэгтнүүдийн гарт байсан баримт бол Киевын эрх баригчид  аюулгүй байдлаа хянах боломжгүйг өгүүлж байна. Ийм тогтворгүй орчинд "Уран-238" бодисыг өнөөгийн эрх баригчдын эсрэг  хэрэглэж болохыг үгүйсгэхгүй.

 

Бага хэмжээний ийм бодисоор “бохир бөмбөг” бүтээх хүмүүс хар зах дээр хангалттай. Хэрэв “бохир бөмбөг”  Ойрхи Дорнодын террористуудад  гарч ирвэл байдал маш ноцтой болох юм хэмээн мэргэжилтэн санууллаа.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж