Хятадын төвийн нутгийн Чэнду хотын дархан газарт хулсны баавгай ихэр төл төрүүллээ. Хоёр эм төл нь баасан гаригт төржээ. Сычань мужийн Чэнду хотын том хулсны баавгайн хүрээлэнгийн мэдээгээр Нини нэртэй хулсны баавгай ихэрлэжээ. Нини өөрөө ихэрийн өрөөсөн гэнэ.
Энэ жилд уг дархан газар таван баавгай ихэрлэжээ. Чэндугийн дархан газарт нийдээ 211 хулсны баавгай төрсөн ажээ. Том панда гэх хулсны баавгайг баавгайн төрөлд оруулдаг түүний эх орон нь төв Хятад юм. Мөхөж байгаа төрлийн амьтанд хамаардаг хулсны баавгайг төр өөрийн хамгаалалтад авчээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР