Засгийн газрын үнэт цаас өдөртөө арилжаалагдлаа

Хуучирсан мэдээ: 2011.06.09-нд нийтлэгдсэн

Засгийн газрын үнэт цаас өдөртөө арилжаалагдлаа

Төрийн албан хаагчдын /4000/ орон сууцны урт хугацаат зээлийн эх үүсвэрийг санхүүжүүлэх зорилготой Засгийн газрын үнэт цаасны арилжааг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан өчигдөр амжилттай арилжаалсан байна.
Дээрхи арилжааг нэрлэсэн үнэ өөрчлөгдөхгүйгээр, зарласан хүүгийн түвшинг бууруулах аргачлалаар явуулсан бөгөөд энэ нь дараах байдлаар арилжаалжээ.

Хэмжээ
/тэр.төг/

Тоо
хэмжээ

Нэгж
үнэ /төгрөг/

Хугацаа
/жил/

Дуудсан
хүү /жилд/

Арилжаалагдсан
хүү/жилд/

12.0

120,000

100,000

1

7.3%

7.29%

12.0

120,000

100,000

1.5

7.75%

7.48%

12.0

120,000

100,000

2

8.0%

7.47%

Нийт

36.0 тэрбум төгрөг

Арилжаанд оролцох сонирхол бүхий брокерийн компанууд өглөөний 10:30 цагаас өмнө урьдчилан депозит байршуулдаг бөгөөд 36.0 тэрбумын арилжааны өмнө 56.7 гаруй тэрбум төгрөг байршсан нь Засгийн газрын үнэт цаасны эрэлт ихтэй байгааг тодорхойлжээ.

Нөгөө талаас үнэт цаасны хугацаа уртасч 1.5 болон 2 жил болсон,  хүүгийн хэмжээ буурсан, арилжаанд гадаадын хөрөнгө оруулагчид олноор оролцсон нь өрсөлдөөнийг нэмэгдүүлжээ. Түүнчлэн гадаадын хөрөнгө оруулагчид Монгол Улсын Засгийн газрын үнэт цаас болон үндэсний мөнгөн тэмдэгтэд итгэл үзүүлж,  эрсдэл багатай хэмээн үзсэнтэй нь холбоотой аж.

Сангийн яамны зүгээс Засгийн газрын үнэт цаасны арилжаагаар татан төвлөрүүлсэн эх үүсвэр болох 36.0 тэрбум төгрөгийг Засгийн газрын 2009 оны 368 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албан хаагчдыг орон сууцны зээлд хамруулах журам”-ын дагуу Орон сууц санхүүжилтийн корпораци/ОССК/ ХХК-д энэ  сарын 10-ны дотор дамжуулан зээлдүүлэхээр төлөвлөн ажиллаж эхэлсэн байна.

Засгийн газрын үнэт цаасны арилжааны хүүгийн түвшин өсөх, буурах нь Сангийн яамнаас ОССК-д дамжуулан зээлдүүлэх болон ОССК иргэдэд орон сууцны зээл олгох зэргийн тогтсон хүүгийн түвшинд өөрчлөлт орохгүй юм байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж