Даншиг наадам-Хүрээ цамын баяр Хүй долоон худагт ид дундаа үргэлжилж байна. Даншиг наадмын эхлэл өглөөний 6:00 цагт Чингисийн талбайд болж, 600 лам хувраг сүсэгтэн олондоо зориулж ном хурсан юм. Лам нар Итгэл, Ганданлхавжаа, Дашчирэв сан, Дөрвөн уулын сан, Даллага, Жанлавцогзол, Ногоон Дарь Эх, Цагаан Дарь Эх, Шашин дэлгэрэхийн ерөөлийн уншжээ.
Харин одоо Хүй долоон худагт 11 цагаас Даншиг наадмаа нээсэн бөгөөд яг одоо Очирваанийн тахилга болж байна. Очирваанийн тахилгын өмнө соёмбот туг болоод Өндөр гэгээний дүрийг залж, Мандал өргөжээ. Хөтөлбөр ёсоор үдээс хойш хүчит бөхийн барилдааны нэгийн даваа эхлэхийн сацуу лам нарын дунд унзад хоолойн болон ном хаялцах тэмцээн, балин, тосон урлалын уралдаан зохион байгуулах ажээ.
Мөн соёолон насны морь уралдуулна.
Б.ЗОЛ