Улаанбаатар хотод инженерийн шугам сүлжээний ажил гүйцэтгэх зорилгоор Өнөөдрөөс буюу энэ сарын 8-наас 10-ны хооронд дараах авто замыг түр хугацаагаар хаана. Тодруулбал Сүхбаатар дүүргийн долдугаар хороо, 100-н айлын авто замыг наймдугаар сарын 9-ний 22:00 цагаас 10-ны 08:00 цаг хүртэл хааж, бохир усны шугам засварлах юм байна.
Мөн 120 мянгатын уулзвараас Их Монгол Улсын гудамж хүртэл замыг наймдугаар сарын 8-ны 22:00 цагаас 10-ны 08:00 цаг хүртэл хааж дулааны магистраль шугамын угсралтын ажил хийх аж.
Д.ЦЭЦ