Ноосны үнэ түүхэн дээд амжилт тогтоов

Хуучирсан мэдээ: 2011.06.09-нд нийтлэгдсэн

Ноосны үнэ түүхэн дээд амжилт тогтоов

Өнгөрсөн жил ноосны үнэ хоёр дахин нэмэгдэж түүхэн дээд ам­жилт тогтоолоо гэж he Financial Times сонин бичсэн байна. Зурга­ду­гаар сарын эхээр энэ мате­риалын томоохон үйлдвэрлэгч Австралид нэг кг ноосны үнэ 14,85 ам.доллар болтлоо өссөн байна. Цаг уурын тааламгүй нөхцлаөөс болон ноосны үйлдвэрлэл 85 жилийн дотор дэл­хийн хэмжээнд хамгийн доод цэгтээ хүрчээ. Австралийн ноос үйлдвэр­лэгч­дийн Australian Wool Innovation холбооны мэдээгээр 2009-2010 онуудад тус оронд 73 сая хонь хяргагдсан нь 340 сая кг ноос өгчээ. Австрали дэлхийн ноосны 21 хувийг үйлдвэрлэдэг.

Ш.Мягмар
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж